2024-12-27, Баасан
-28 C
Ulaanbaatar

Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сангийн хамтын ажиллагааны чиглэлийг ярилцав

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Азийн сангийн ерөнхийлөгч, хатагтай Лорел И.Миллертэй уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Азийн сан манай улстай сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хамтран ажиллаж, засаглалыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, жендерийн эрх тэгш байдлыг хангах, авлигатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон талын үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан тус сан Улсын Их Хурлын Тамгын газартай 2017, 2023 онд хоёр удаа Зөвлөлдөх санал асуулга явуулахад хамтран ажилласан зэргийг дурдаж, талархал илэрхийлэв.

Хоёр байгууллага 2021 онд Санамж бичиг байгуулж, иргэд, олон нийтийн парламентын талаарх мэдлэг, мэдээлэл, парламентын боловсрол, судалгаа, сургалтыг үйл ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах болон Улсын Их Хурлын нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг хамтын ажиллагааны чиглэлүүдийг тусгаад хэрэгжүүлж байгаа юм.

Үүний хүрээнд ойрын үед Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд хүний эрхийн хандлага, жендерийн мэдрэмж хангагдаж буй эсэх асуудлаар өөрийн үнэлгээ хийх чадавх бий болгох сургалтын хөтөлбөрийг тус сантай хамтран явуулахаар төлөвлөж буйг Ерөнхий нарийн бичгийн дарга танилцуулаад, Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Марк Кэйниг болон төлөөлөгчийн газрын хамт олны ажилд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.

Хатагтай Лорел И.Миллер Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар анх удаа эмэгтэй хүн томилогдон ажиллаж буй нь Монгол Улсын амжилт юм хэмээн тэмдэглээд Л.Өлзийсайхан даргад баяр хүргэв. Азийн сангийн хамтын ажиллагаанд Монгол Улсын төрийн байгууллагууд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлдэгт баяртай байна гээд тэрбээр, Зөвлөлдөх санал асуулгын үр дүнд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилт, төр, засгийн үйл ажиллагаа, тэр дундаа бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах чиглэлээр хийж буй ажлын талаар тодруулж, цаашид явуулах хамтын ажиллагааны чиглэлийг ярилцав.

Монгол Улсын парламентын төлөөлөх чадварыг нэмэгдүүлж, сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор олон гишүүн бүхий парламентуудын арга, туршлагыг судалж, Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай зэрэг хууль тогтоомжийг шинэчилж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Тамгын газрын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан дурдаад, https://d.parliament.mn/ цахим системийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва болон Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Марк Кэйниг нар байлцлаа.

Эх сурвалжУИХ-ын ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img