7-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 2,240,178,794 төгрөгийн үнийн дүн бүхий 12,401,199 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.
Үүнээс Монгол нэхмэл ХК (MNH +14.93%), Гермес центр ХК (HRM +11.64%), Улсын их дэлгүүр ХК (UID +10.55%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ремикон ХК (RMC -13.79%), Монгол алт ХК (ERS -9.20%), Крипто Үндэстэн ХК (CNF -4.03%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 16,281 ширхэг нэгж эрх 10,702,647 төгрөгөөр,
- Хөрөнгөөр баталгаажсан 450 ширхэг үнэт цаас 45,000,000 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30,055 ширхэг үнэт цаас 3,005,150,000 төгрөгөөр,
- Багцын арилжаанд 7600 ширхэг үнэт цаас 250,800,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
- Энэ өдөр нийт 5,551,831,441 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
- ТOП-20 индекс 0.48% хувиар өсч, 36,682.11 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,951,464,722,935 төгрөг боллоо.