2025-01-15, Лхагва
-11 C
Ulaanbaatar

Манай улсад 7 дугаар сарын 5-ны байдлаар 263.712 жуулчин ирээд байна. Энэ нь он гарснаас хойших хугацааны дүн мэдээ гэдгийг БОАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс мэдээллээ.

ОХУ-аас 122.565 жуулчин ирсэн нь хамгийн их нь болж, нийт жуулчдын 46.48 хувийг эзэлж байгаа бол удаалаад БНХАУ, БНСУ-ын жуулчид 14.01-17.7 хувийг эзэлж байна.

Визгүй нөхцөлтэй орнуудаас 199.388 жуулчин, визтэй орнуудаас 53 мянган жуулчин иржээ. Олон улсын “Чингис хаан” нисэх буудлаар 106.085 жуулчин орж ирсэн нь нийт ирсэн жуулчдын 40.2 хувь нь болж байна.

Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн хүрээнд манай улс энэ онд нэг сая жуулчин, 6-9 дүгээр сарын жуулчны улиралд 550.000 жуулчин хүлээн авах зорилт тавиад байгаа юм. Гүйцэтгэлээр манай улсад өдөрт дунджаар 3400 жуулчин ирж байгаа нь төлөвлөсний 71.26 хувь болж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img