2024-12-21, Бямба
-22 C
Ulaanbaatar

Эдийн засгийн байнгын хороо 25 хууль, УИХ-ын найман тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулав

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 20 удаа, бусад Байнгын хороодтой хамтран хоёр удаа хуралдаж, давхардсан тоогоор нийт 50 асуудал, 126 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 15, Байнгын хорооны тогтоолын төсөл 12-ыг хэлэлцэн шийдвэрлүүлсэн.

Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн талаар

Байнгын хороо хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд санал, дүгнэлт, танилцуулгыг боловсруулж, төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласныг доорх инфографикаас харна уу.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд дараах хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн нэгдсэн хуралдаанаар батлуулаад байна.

Бие даасан хууль:

  1. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга/2023.05.04/
  2. Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга/2023.07.07/
  3. Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга/2023.07.07/

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль:

  1. Аялал жуулчлалын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай /2023.05.04/,
  2. Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.05.04/,
  3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2023.05.04/,
  4. Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.05.04/,
  5. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай /2023.05.04/,
  6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2023.05.04/,
  7. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2023.05.04/,
  8. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2023.05.04/,
  9. Хууль хүчингүй болсонд тооцох тухай /2023.07.07/,
  10. Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/,
  11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/,
  12. Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/,
  13. Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/,
  14. Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/,
  15. Төмөр замын тээврийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай /2023.07.07/,
  16. Иргэний нисэхийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай /2023.07.07/,
  17. Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/,
  18. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/,
  19. Улсын нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/,
  20. Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/,
  21. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/,
  22. Монгол Улсын хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/.

Монгол Улсын Их Хурлын тогтоол:

  • Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай,
  • Тогтоолын төсөл буцаах тухай /Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай,
  • Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай,
  • Хууль буцаах тухай /Аялал жуулчлалын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-тай хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай, Зөвшөөрлийн тухай/,
  • Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай,
  • Тогтоолын төсөл буцаах тухай /Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай,
  • Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан Байнгын хорооноос боловсруулсан/,
  • Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан Байнгын хорооноос боловсруулсан/,
  • Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай,
  • Монгол-Хятадын 1955 оны “Хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай,
  • Хянан шалгах түр хороо байгуулах тухай.

Бусад ажлын талаар

Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо,Үндэсний статистикийн хороо, Монголбанкны 2022 оны үйл ажиллагааны тайлан болон даатгалын салбарын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдлын талаар Сангийн яам болон Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсож, УИХ-ын гишүүд тухайн салбарт тулгамдаж буй асуудал болон цаашид хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах асуудлаар зөвлөмж өгсөн юм.

Мөн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хороо хамтарсан хуралдаанаараа хэлэлцэж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлсэн.

Улсын Их Хурлын 2022 оны “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 162 дугаар захирамжаар байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нар ажиллаж, тус ажлын хэсгийн танилцуулгыг Эдийн засгийн байнгын хороо 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа сонслоо. Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлээр зарим зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцсонтой холбогдуулан салбарын хууль тогтоомжийг нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, холбогдох хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг бүрэн хамруулах, холбох, нэвтрүүлэлт хийх, зөвшөөрлийн нэгдсэн сангийн цахим системийг үүсгэх, хөгжүүлэх, хяналт тавих, цахим системийн мэдээллийн чанар, уялдаа холбоог сайжруулах, мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод байлгах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, эдгээр сангуудад байршиж байгаа мөнгөн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, эрсдэлээс хамгаалах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсгийн дөрвөн удаагийн хуралдааныг хийж, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа сангуудын талаарх мэдээллийг сонсож, ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж байна.

Мөн Гол нэр төрлийн зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийн талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга болон Байнгын хорооны зарим гишүүд зарим зах, хүнсний бөөний төвүүдэд ажилласан бөгөөд Монголбанк, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон бусад холбогдох газраас хууль хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлын тайланг нэгтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөхийн зэрэгцээ “Япон улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогын туршлага судлах” хэлэлцүүлгийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороотой хамтран энэ оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд төрийн болон төрийн бус байгууллагын 100 гаруй төлөөллийг оролцуулан зохион байгуулсан.

Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд “Үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлт” хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороотой хамтран, мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулав.

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээс санал авах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 7 хууль, тогтоолын төсөл, Байнгын хорооны 23 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн 6 танилцуулга, 3 байгууллагын тайланг иргэд, олон нийтээс санал авахаар d.parliament.mn цахим системд байршуулсан.

Эх сурвалжУИХ-ын ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img