2024-12-27, Баасан
-20.1 C
Ulaanbaatar

Эдийн засгийн Нобелийн шагнал

Нобелийн 2022 оны шагналыг 2006-2014 оны хооронд АНУ-ын төв банкны тэргүүн асан Ben Bernanke (Brookings Institution), Чикагогийн их сургуулийн Douglas Diamond болон Philip Dybvig нарын професоруудад банкуудын эдийн засагт, тэр дундаа санхүүгийн хямралын үед гүйцэтгэх үүргийн талаарх ойлголт, мэдлэгийг гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмэрт нь олгохоор болжээ.

Тэд энэ чиглэлээр маш олон анхдагч, тэргүүлэх судалгаануудыг хийсэн хэдий ч энэ шагналыг хүртэхэд дараах судалгаанууд гол үүрэг гүйцэтгэсэн нь дамжиггүй:

Ben Bernanke-ийн хувьд:

  1. “Non-monetary effects of the financial crisis in the propagation of the Great Depression, 1983”. Энэ судалгаагаар банкны дампуурал нь хямралын үр дагавар биш, харин санхүүгийн хямралыг өөрийг нь бий болгох боломжтой гэдгийг анхлан тайлбарласан юм.
  2. “The financial accelerator in a quantitative business cycle framework (with M Gertler, S Gilchrist), 1998”. Энэ судалгаагаар “санхүүгийн хурдасгуур”-ын онолыг гаргасан бөгөөд зээлийн зах зээл нь шокуудын, тэр дундаа эрэлтийн шокуудын эдийн засагт үзүүлэх шилжих нөлөөг хэрхэн улам нэмэгдүүлдэг болохыг зарварчлан харуулсан.

Douglas Diamond болон Philip Dybvig нарын хувьд:

  1. “Bank Runs, Deposit Insurance, and Liquidity, 1983”. Энэ судалгаа нь богино хугацаатай татсан эх үүсвэрээр урт хугацааны зээл гаргах үйл явц, хугацааны зөрүүтэй байдлаас учирч болох эрсдэлүүдийг анхлан авч үзсэн.
  2. “Financial intermediation and delegated monitoring (Douglas Diamond alone), 1984”. Энэ судалгаагаар банкууд зээлдэгчдээ хэрхэн мониторинг хийдэг талаар авч үзээд, банк дампуурсны дараа зээлдэгчийн талаарх мэдлэг, мэдээлэл алга болох нь сөрөг үр дагаврыг улам уртасгахыг харуулсан.

Гадны нэр хүнд бүхий их сургуульд эдийн засаг, санхүүгийн чиглэлээр магистр, докторын түвшинд суралцахад эдгээр 4 судалгаа, тэрэн доторх загварыг макро эдийн засгийн онол, мөнгөний онол, бодлого хичээлүүд дээр заавал заадаг. Өөрөөр хэлбэл, эдгээр судалгааг уншаагүй, доторх загварыг нь ойлгоогүй бол эрдмийн зэргийг хамгаалахгүй болтлоо ашиглагддаг болсон “нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн” онол, ойлголт билээ.

Эх сурвалжД.Ган-Очир
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img