2024-12-04, Лхагва
-22 C
Ulaanbaatar

Дэлхийн нууц засгийн газар гэх Масоны тухай

Хэдэн жилийн өмнөөс дэлхий дахинд ихэд үзсэн “Наркос” гэх хар тамхины наймаачдын картелууд тэдний тэмцлийн тухай цуврал кино доорх үгээр эхэлдэг.
“Өнөөдрийн АНУ-ын засгийн газар бүх юмыг чинь мэддэг болж. Хэнтэй унтдагийг чинь ч бараг мэднэ дээ. Хаана байгааг чинь, хэнтэй ярьж байгааг чинь мэднэ, надад итгээрэй. Гар утас юм уу компюетерээ асаалаа л бол өөрийгөө баригдсан гэж мэд” хэмээгээд 1980-аад оны үед харин өөр байсан тухай яриа араас нь явдаг даа.
Энэ дэлхийн эзэд Масон гэх нууц засаглал байдаг, тэд л бүх дэлхийг атгаж буй тухай эртнээс цуурлаа. Харин сүүлийн хорь орчим жилээс энэ тухай тодорхой бичсэн ном элбэг болж дээрх үлгэр үнэн болж эхлээд буй билээ. Үнэхээр ч хөрөнгөт нийгэм бол өөрөө хүсээд байгаа хөрөнгөнийхөө боол өөрийн эрхгүй болоход л чиглүүлдэг улам бүр түүнийхээ боол болж шигдэх нигууртай амьдрал бөгөөд бид хүссэн ч эс хүссэн ч тэрхүү далд гарт орчихоод байгааг хэн хүнгүй мэднэ. Энэ талаар тоймтой судалгаа хийсэн хүн манайд тэр болгон үзэгддэггүй билээ. Дээрээс эхлэн энэ тухай сонирхож уншсан зүйлсээ нэгтгэж цуврал нийтлэл болгож нэг үзье гэж шийдлээ.
Ташаарсан, дутуу дулимаг судалсан байх магдлал их учир авах гээхийн ухаанаар хандаарай.
Энэ бүх зүйл нэлээд эртнээс эхтэй ажгуу. 1892 онд Николай Тесла ямар ч хөрөнгө мөнгө зарахгүйгээр эфирээс цахилгаан эрчим хүч гаргаж авах нээлт хийсэн ч түүний онолыг өнөөх газрын тос нүүрс, хийгээр эрчим хүчээ гаргаж авдаг санхүүгийнхэн зориудаар устгаж таг дарсан юм. Жи Пи Морган түүний лазер мэт их гэрлээр хийх зэвсгийг санхүүжүүлж байсан ч Тесла тэр зэвсгээ тэдэнд өгөөгүй юм билээ. Харин тэрээр энхийн зорилгоор эфирээс эрчим хүч гаргаж авахыг эрмэлзэж байсан байдаг.
Гэтэл дэлхийн пиарыг хариуцагч Рокфеллер эфир гэх үгийг ч физикийн шинжлэх ухааны хэллэгээс авч хаяхыг өнөөдрийг хүртэл хичээсээр байна. Энэ явдлаас болж олон эрдэмтэд учир битүүлгээр нас барсан байдаг. Хэрвээ үнэ хөлсгүй эфирийг хөргөөд л цахилгаан эрчим хүч гаргадаг болвол дэлхийг атгаж байгаа англосаксон хэдхэн элит гэр бүлийн маш том эрх мэдэл нуран унах учраас тэр шүү дээ.
Энэ бол АНУ-ыг захирч байгаа Рокфеллерийнхэн, европыг захирч байгаа
Ротшиллерийнхэн юм. Тэр систем бол глобалчилагдсан дарангуйллын систем билээ. Энэ тухай Арон Руссо хэмээх кино продюсер тодорхой ярьсан байдаг.
Тэрээр Рокфеллерийн гэр бүлтэй их ойр байсан нэгэн. Нэг удаа тэдний нэгэн уулзалтад хамт байжээ. Дээрх элитүүд new order буюу шинэ тогтолцоо тогтоох тухай зөвлөгөөн хийж тэр зөвлөгөөн дээр тэрээр хэлэхдээ.
-Эхлээд хоёр ихэр цамхгийг дэлбэлэх хэрэгтэй. Тэгээд хаана ч байхгүй алан хядагч гэх дайсан бий болгоод үүгээр шалтаглан ойрхи дорнод руу довтолно. Афганистаныг, Ливийг, Сирийг, Ираныг эзэлж авна. Тэдний нефтийн нөөцийг булаана хэмээсэн төлөвлөгөө тэд зохиосноо ярьжээ.
Арон Руссо ийм төлөвлөгөө сонсоод
-Та нар ийм юм хийж яах юм бэ? Та нарт бүх баялаг байгаа шүү дээ гэж гайхахад Рокфеллер инээж байгаад Арон Руссод
-Алан хядагчтай хийх дайн хэзээ ч дуусахгүй…
Яагаад гэвэл тэр дайсан байхгүй болохоор ялалт гэж байхгүй… Дайн гарах бидэнд л ашигтай. Хоёр талд нь зэвсгээ худалдана бас энэ олон хүн цөөрнө…гэж хэлжээ.
Мөн Рокфеллер цааш өгүүлэхдээ;
-Бүх хүмүүсийг чийптэй болгож байж бид тэднийг захирах болно. Тэр чийпээр хувь хүн бүрийг санхүүгийн болон бусад бүх талаар барьж хянаж болно. Хэрвээ эсрэг юм яриад унавал тэр чийпийг салгачихна гэж хэнэг ч үгүй их энгийнээр тайлбарлан хариулсан байдаг.
Гэвч ийм яриаг дэлгэснийхээ сарын дараа Арон Руссо алагдсан.
Цахим дарангуйлал тогтоох явц хорин хэдэн жил үргэлжилж байна шүү дээ. Одоо хүмүүс захаасаа гар утсаараа санхүүгийн төлбөр хийгээд эхэлсэн. Бараг л бэлэн мөнгө хэрэглэхээ болж байгаа шүү дээ. Гар утас, компьютерт бүх юм багтах болов… Тэгэхээр таны бүхий л зүйлийг тэд хянаж чадна. Энэ их ёроолгүй мэт цахим ертөнцийн хард диск тэдний гарт байгаа болохоор бид бол зүгээр л шилний цаана ил байгаа гэсэн үг. Интернет тасрах цахилгаан тасрахаас ч аюултай болтлоо бид цахим цэргүүд болсон. Энэ бүгд улам төгөлдөржиж жижгэрсээр нэг чипэнд багтдаг болох тун удахгүй болох явдал.
Бүх хүмүүсийг чийпээр хянадаг болсон цагтаа тэд нар түлшгүй эрчим хүчийг хэрэглэж эхлэх тушаал өгнө.
Нэг үгээр үнэгүй юмыг үнэ оруулж байгаа хэрэг. Эсэргүүцсэн тэмцсэн болгоны чийпийг салгана. Эрх чөлөөтэй сэтгэдэг хүмүүсийг хоёр зам угтана. Нэг бол боол болох эсвэл үхэх. Тэд энэ хорвоог цахим шорон болгон хувиргах гэж байна.

“БИЛДЕРБЕРГИЙН КЛУБ” ДЭЛХИЙН НУУЦ ЗАСГИЙН ГАЗАР МӨН YY?

Энэ бол дэлхийн хамгийн нэр хүндтэй улс төрийн клуб. Билдербергийн клубын гишүүд жилд ганцхан удаа нууц зөвлөгөөний үеэр уулздаг байна. Тэнд гаднын хүн болон сэтгүүлчид орохыг хатуу хориглосон байдаг бөгөөд 2011 онд тэд Швейцарийн Сант Моррис нэртэй элит амралтын газрын тансаг буудалд уулзалтаа хийжээ.
Клубыг 97 настай Дэвид Рокфеллер даргалдаг, клубын гүйцэтгэх захирал Збигнев Бжезинский Зөвлөлт холбоот улсыг задлах алдарт төлөвлөгөөг боловсруулсан хүн ажээ.
Рокфеллерийн эцэг Жон Рокфеллер Титаникыг живэхээс өмнө бүх ажлаа хүүдээ даалгасан байдаг бөгөөд Жон Рокфеллер Титаникыг зориуд живүүлсэн ч гэж үздэг. Титаникын доод гурав дахь давхар цоожтой хэвээрээ живсэн. Тэнд байгаа хэсгийг хэрэггүй гэж тэд үзжээ. Тэдэнд их олон хүн тээртэй санагдана. Мэдээж клубт Барон Эдмунд Ротшийлд, Жорж Буш, Кандализа Райс, АНУ-ын батлан хамгаалахын сайд Доналд Рамсфейлд, Хилари Клинтон зэрэг дэлхийн хамгийн баян нэг зуун хорин хүн багтдаг ажээ. Тэнд бас хүн бүр бэлгэдлийн шахуу гэж  ойлгодог Британийн хатан хаан ч оролцдог төдийгүй Ми-2 гэх мэт тусгай хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг байна.
Тэд хурлаараа нефть, алтны үнийг тогтоож, аль улсад дайн гарах өдрийг товлож ер нь тун удахгүй дэлхийн засгийн газартай болох асуудлыг ажил хэрэг болгох гэж байна. Тэд эхлээд хүмүүсийг цөөлөх бодлого явуулна. Ер нь тэдэнд ийм олон хүн огтоосоо хэрэггүй бөгөөд өөрсдийн үнэнч боол хэдхэн хүнтэй л амьдрахыг эрхэмлэнэ.
Тэгэхээр дэлхийн дайн хэзээ ч гарч болзошгүй аж. Тэр засгийн газар бүх хүмүүсийг оюун ухаанаар нь удирдаж хяналтдаа байлгахыг үргэлж хүссээр ирсэн хүсэл нь ч биеэлсээр байгаа бөлгөө.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img