мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -24°C

ЦАСАН ШУУРГАНААР ТӨӨРСӨН 21 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЛАА

Erdenes alt

Өнгөрсөн өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдэж, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж буй “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн М.Золбаатар ахлагчтай нэгдүгээр ээлжийн уурхайн хамт олон 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн цасан шуурганаар Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас Дундговь аймгийн төв рүү явж байсан Estima маркийн тээврийн хэрэгсэлтэй 9 иргэн буюу 2 том хүн, 0-14 насны 7 хүүхдийг Салхит уурхайн бүсээс 5 км зайд цасан шуурганд 4 цаг гаруй суусан байсныг олсон.

Erdenes alt

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говь-Сүмбэр аймаг руу явж байсан приус 20 маркийн машинтай 6 иргэн, Дундговь аймаг руу явж байсан приус 30 маркийн машинтай 5 иргэнийг цаснаас гаргаж уурхайн ажилчдын кемпэд байрлуулж, хоол ундаар хангаж амь насыг аварч ажиллаа.

Erdenes alt

2024 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн цасан шуурганаар Гурвансайхан сумын онцгой комисс тусламж хүссэний дагуу эрэн хайх ажиллагаанд СУБҮ-ийн уурхайчид шуурхай хамтран ажиллаж цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон 23 настай иргэнийг 21:44 минутад олж уурхайн эмчийн анхан шатны тусламж үзүүлэн нийт 21 хүний амь насыг аварч ажилласан байна.

Erdenes alt

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000