мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -24°C

122 насалсан Жанна Кальман: Нас бүрт л өөр өөрийн баяр баясал, хүндрэл бэрхшээл байдаг

122 насалсан Жанна Кальман: Нас бүрт л өөр өөрийн баяр баясал, хүндрэл бэрхшээл байдаг

Г.Мэргид

2024-08-15

Хүн бүр л урт удаан, аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Ихэнх хүмүүс эрүүл хооллож, байнга спортоор хичээллэж, зөв дадал зуршилтай амьдрахыг хичээдэг ч эрчүүдийн дундаж наслалт 66, эмэгтэйчүүдийнх 70-аас хэтэрдэггүй. Гэхдээ онцгой тохиолдол гэж бий. Үүний нэг жишээ нь Жанна Кальман юм.

Тэрээр 1875 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Францын Арль хотод төржээ. Хамаатан нь болох Фернанд Никольтой 21 насандаа гэрлэсэн аж.

Түүний нөхөр нь орлого сайтай дэлгүүрийн эзэн байсан тул Жанна ажил хийлгүй, өөрийн дураар амьдрах боломжтой байсан аж.

Өдөр нь тэр дугуй унаж, теннис тоглон, дуурь үздэг байв. Гэрлээд хоёр жилийн дараа охин төрүүлж, түүнийгээ Ивонна Мари Николь хэмээн нэрлэжээ. Залуу хос охиноо машид хайрлан, юугаар ч дутаахгүй өсгөсөн гэдэг.

1926 онд Ивона 28 настайдаа гэрлэж, хүү төрүүлсэн ч найман жилийн дараа уушгины хатгалгааны улмаас нас барсан тул зээгээ асрах үүрэг Жаннад ногдов. Зээ хүү нь гэрлэтлээ эмээ өвөөтэйгээ амьдарчээ.

Жанна 67 настай байхад нь нөхөр нь таалал төгсөв. Гай ганцаар ирдэггүй гэдэгчлэн 1963 онд хүргэн нь өнгөрчээ. Үүний дараа машины ослоор хайртай зээ хүү нь ч таалал төгссөн гэдэг.

Гэсэн ч Жанна амьдралд бууж өгсөнгүй. Дотны хүмүүсийнхээ араас гашуудсаныхаа дараа энгийн амьдралаа үргэлжлүүлж, өөрт оногдох өдөр бүрт баярлан талархаж амьдарч иржээ.

Жанна 90 настайдаа өмгөөлөгч Франсуа Раффртэй содон гэрээ байгуулав. Түүнийг нас нэмэх бүрт өмгөөлөгч 2,5 мянган франк өгөх ёстой. Өмгөөлөгч Жаннаг удаан амьдрахгүй, харин өнгөрснийх нь дараа байрыг нь зарахад 10 жил Жаннад төлсөн мөнгөтэй тэнцэнэ гэж тооцоолж байсан гэдэг. Гэтэл Жанна нөгөө ертөнц рүү яарсангүй. Өмгөөлөгчтэй гэрээ байгуулснаас хойш 32 жил амьдарч, түүнийг үхэхийг хүлээж байсан өмгөөлөгч ч бие барснаар сүүлийн жилүүдэд өмгөөлөгчийн бэлэвсэн эхнэр Жаннад мөнгө төлдөг болсон гэнэ.

Ийм өндөр насалсанд нь ойр тойрныхон нь ихэд гайхширч байв. Учир нь Жанна амьдралын зөв хэв маягтай хүн биш байсан аж.

Дэмий зүйлд санаа зовнино, амьдралаа тамхигүйгээр төсөөлөхгүй. Тэр 117 насандаа л тамхинаас гарсан гэдэг. Гэхдээ насны эцэст уушгины хавдар болно гэж айсандаа ч тамхинаас гарчихаагүй. Ердөө л нас өндөр болсон тул тамхиа өөрөө асааж чадахаа больжээ, бардам зантай тул тамхи татахдаа бусдаас тусламж гуйж чаддаггүй байв.

Үүний зэрэгцээ Жанна согтууруулах ундаанаас хэзээ ч татгалзаж байгаагүй гэдэг. Тэр улаан дарсанд дуртай нэгэн байж. Ингээд ч зогсохгүй, нэг дор килограмм шоколад идчихэж дөнгөдөг байсны дээр үүнийхээ төлөө өөрийгөө зэмлэдэггүй байсан гэнэ.

Мэдээж тэр спортод дуртай нэгэн байв. Үргэлж эртлэн босож, гимнастик хийдэг байжээ.

Жанна 85 настайдаа туялзуур сэлэм сурч, 100 настайдаа дугуй унасан хэвээр байж, 115 настайдаа нэгэн киноны олны хэсэгт ч тоглосон гэдэг.

Тэр амьдралд хайртай, хөгшрөхөөс айдаггүй, 122 настайдаа ч хурц ухаантай, наргианч нэгэн байсан аж. Түүнийг 95 настай байхад нь хотын дарга асан Жак Перро урьж, бэлэг гардуулна хэмээн дуудсан аж.

“Би түүнийг хүлээн авах өрөөнд удаан хүлээсэн. Гэтэл гадаа сууж байсан эмэгтэйчүүдийн нэг болох, гаднаас нь харахад 80-аас хэтрэхээргүй настай байхаар эмэгтэй Жанна байсныг сүүлд л мэдсэн” хэмээн Жак Перро дурсаж байв.

Жанна Кальман “залуу нас гэдэг бол бие эрхтэний байдал биш харин сэтгэл санааны байдал” хэмээн өгүүлдэг байжээ.

Сүүлийн 70 жил л тааруухан харагдаж байгаа гэхээс би чинь охин шүү дээхэмээн Жанна өгүүлж байв. Гэх мэтээр тэр үргэлж л наргих дуртай, сэтгүүлчдийг инээлгэдэг нэгэн байсан гэдэг. Нэгэнтээ тэрээрМиний хараа муу, сонсгол муу, бие ч муу байна. Гэхдээ бүх юм зүгээрхэмээн наргиж байсан аж.

 

Тэрээр гуниглах дургүй, хором мөч бүрт талархаж, баярлажявахыг хүмүүст уриалдаг байжээ.

“Үргэлж инээмсэглэ. Би үүний ачаар л урт насласан. Инээжбайгаад л үхнэ гэдэгтээ итгэлтэй байна. Энэ бол минийтөлөвлөгөөний нэг хэсэг” хэмээн нэгэн ярилцлагандааөгүүлж байлаа.

Жанна буруу зүйл хийж байгаагүй, юм бүхэнд чинсэтгэлээсээ ханддаг байснаа сэтгүүлчдэд ярьж байсан аж. Мөн хийсэн зүйлдээ хэзээ ч харамсаж байгаагүй, үл ялигзүйлээс ч баяр жаргал мэдрэхийг хичээдэг байсан гэнэ.

“Та нар асуудлаа шийдэж чадахгүй бол түүнд санаа зовоод ч хэрэггүй” хэмээн Жанна Кальман өгүүлж байжээ.

Тэр залуу үеийнхэнд зааж, зааварчлаад байдаггүй нэгэнбайж. Харин хэзээ ч юунаас ч айх хэрэггүй гэж хэлжбайжээ.

“Нас бүрт л өөр өөрийн баяр баясал, хүндрэл бэрхшээлбайдаг” хэмээн өгүүлж байсан аж.

Харин гоо сайхных нь нууцын тухайд тэр чидун жимснийтос хэрэглэдэгт оршиж байсан гэнэ.

“Миний урт насласны нууц нь өглөө, өдөр, оройн хоолондоочидун жимсний тос хэрэглээд зогсохгүй байнга л ийм тосарьсандаа түрхдэг” хэмээн Жанна өгүүлж байжээ.

Мөн тэр хэзээ ч сормуусаа будаж байгаагүй гэнэ. Учир ньнулимсаа гартал инээж хөхөрдөг байсан тул түүндсормуусны будаг тохиромжгүй байсан аж.

Жанна Кальманыг урт насласнаараа дээд амжилт тогтоосонгэдэгт итгэдэггүй хүн олон. Тухайлбал, Николай Зак гэхэрдэмтэн Жаннагийн талаар судалж, шалган, нийтлэлгаргаж байв. Жанна 1934 онд 54 настайдаа нас барсан, түүний охин Ивонна эрт нас барсан гэдэг нь худал, үхлийгхуурамчаар зохион байгуулсан, харин ээжийгээ бие барсныдараа Ивонна ээжийнхээ нэрээр үргэлжлүүлэн амьдарсангэдгийг эрдэмтэн батлахыг оролдсон аж. Эрдэмтэн НиколайЗакийн үзэж байгаагаар, Ивонна хөрөнгө өвлөсний татвартөлвөл дампуурах байсан тул ээжийнхээ нэрээр амьдарч, татвараас зайлсхийсэн гэнэ. Гэхдээ энэ нь үнэн эсвэл худалгэдэг нь  батлагдаагүй юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000