Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг түдгэлзүүлж, Н.Наранбаатар гишүүнээрээ үлдлээ.
Нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын хүсэлтийг УИХ-ын гишүүд хаалттай горимоор хэлэлцлээ. Гишүүдийн олонхын саналаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг түдгэлзүүлж Н.Наранбаатар гишүүнийг хэвээр үлдээсэн байна.