2024-11-23, Бямба
-10 C
Ulaanbaatar

Эдит Пиаф: Би гайхалтай учралуудаар дүүрэн яг л “Богем”-ийн амьдралаар амьдарсан хүн

“Ирээдүй эрт босдог хүмүүсийнх” гэдэг ч Эдит Пиаф өдрийн 15 цагаас нааш хэзээ ч босдоггүйг та мэдэх үү? Францын сэтгүүлч домогт дуучинтай хийсэн ярилцлагаа ийнхүү эхлүүлж байж. Түүний тэртээх өдрүүдэд Эдит Пиафтай өрнүүлж суусан ярилцлагыг www.laculturebyrogers.com/ сайтаас орчуулан хүргэж байна.

-Сайн уу Эдит, жинхэнэ нэр тань хэн билээ, бид мэдэхгүй юм байна…?

-Миний жинхэнэ нэр бол Edith Giovanna Gassion. Пиаф бол дотнын найзуудын маань өгсөн нэр. Ер нь та намайг хэн ч гэж дуудаж болно шүү дээ. Бүр “ээжээ” гэж ч дуудаж болно (инээв). Би 1915 оны арванхоёдугаар сарын 19-нд төрсөн, зүгээр л дуучин. Тэгээд л болоо.

-Таныг Парист төрснийг мэдэх юм. Яг хаана нь төрж өссөн юм бэ?

-Би Парист төрж өссөн жинхэнэ парис эмэгтэй. Беллевилл дүүрэгт төрсөн. Парисын гудмууд бол миний дуу дуулж өөрийгөө илэрхийлж, өөрийгөө олсон газар. Тиймээс ч энэ хот миний зүрх сэтгэлд илэрхийлж үл гүйцэм орон зай эзэлж оршдог.

-Парис хотын аль хэсгээр нь зугаалах дуртай вэ?

-Pigalle-ын гудамжууд бол миний дуулах анхны алхмуудын гэрч болсон газар. Харин Беллевилл миний амьдралын анхны алхам байсан. Pigalle, Шамп-Елисейн кабаретууд харин өсч томорсныг минь гэрчлэх газрууд. –

Эдит Пиаф

-Таны ярианаас анзаарахад урлагийн ертөнц рүү маш хурднаар, тод гялалзсан өнгөтэйгөөр ороод явчихжээ…

-Бусдын адил, нэгэн хэвийн амьдарч байгаагүй минь үнэн. Би гудамжны уран бүтээлчдийн гэр бүлд төрж өссөн. Тэгэхээр амьдрал минь бага наснаас л дуу хөгжмөөр дүүрэн байсан нь тодорхой. Би гайхалтай учралуудаар дүүрэн яг л “Богем”-ийн амьдралаар амьдарсан. Амьдралыг маань өөрчилсөн анхны хүн бол миний хамгийн сайн найз Симон. Тэр намайг дэмжиж, олон ч жил намайг дагаж явсан. Бид хамтдаа 400 удаагийн аялан тоглолт хийжээ. Дараа нь би кабаре менежер Луис Леллитэй уулзсан. Тэр намайг анх хараад л авьяас чадварт минь итгэсэн. Нэг зүйл нөгөө зүйл рүү хөтөлсөөр нэг л мэдэхэд Жак Канетти, Ив Монтан, Пол Меурис, Анри Контет тэр ч байтугай Чарльз Азнавур зэрэг Парисын урлагийн “томчууд” намайг олж харсан.

Эдит Пиаф

-Авьяас, алдар нэр таныг гайхалтай хүмүүстэй уулзуулсан. Гэхдээ та бас дуулиантай, шүүмжлэлтэй уулзалт, тоглолтуудыг ч хийж байсан…?

-Олзлогдсон хүмүүсийн өмнө ч дуулж байсан. Улс төр… Энэ бол миний хэлэх дуртай “миний биш зүйл” байсан. Лауристон гудамж дахь Гестапогийн төв байртай ойрхон байдаг Этойле де Хлебертэд дуулсан нь сайхан санаа биш байсан байж магадгүй л юм.

-Гэхдээ танд сайн карьер, сайн орлого бүгд нэгэн зэрэг ирсэн үү, эсвэл…?

-Би багаасаа л дуулж амьдралаа залгуулж, мөнгө олж эхэлсэн. Нэг л мэдэхэд гэрээ, хамтын ажиллагаан дээр гарын үсэгээ тасралтгүй зурж явдаг зураач шиг л болчихсон байсан. Энэ бүхний үр дүнд Music Hall-ын дуучин, жүжигчин, зохиолч хүртэл болсон.

Миний дуулсан “La Foule”, “La Vie En Rose” дуунууд өнөөдөр ч эгшиглэсээр л байна. Би үүгээрээ маш их бахардаг. Гэхдээ би Non je ne regretted rien /Би юунд ч харамсахгүй байна/ дууг дуулахаас бараг л татгалзах гэж байсан шүү. Тэгсэн бол маш том алдаа хийх байсан. Тэр үед миний амраг байсан Клод Берри “энэ тэнэг юмыг битгий дуул” гэж хэлж байсан юм.

Эдит Пиаф

-Хувийн амьдрал нь дуулиан дүүрэн алдартнуудын нэгд би лав таныг ямар ч эргэлзээгүйгээр багтаана.

-Миний хувийн амьдрал нэлээд эмгэнэлтэй байсныг хэлэх ёстой. Хайр дурлалын амьдралдаа сэтгэл хангалуун, хайраар дүүрэн өдрүүд байсан. Олон ч амрагтай байлаа. Гэхдээ ихэнх нь бүтэлгүйтлийн түүх болоод үлдчихсэн. Үрээ алдсан. Амрагаасаа хагацсан. Нөхрүүд гэнэт л нэг өдөр алга болсон. Амжилт, аз жаргалтай минь холилдсон амьдралын минь энэ хэцүү, хүнд үеүд намайг хүчгүйдүүлсэн, цөхрөөсөн… Яривал олон таагүй дурсамж, цөөнгүй хэцүү мэдрэмж бий. Ингээд зогсъё. 1963 оны аравдугаар сарын 10-нд 47-хон настай намайг сэтгэлийн хямрал гэдэг өвчин аваад явчихсан юм шиг санагддаг.

-Харамсалтай нь, төгс төгөлдөр амьдралыг бүтээж, хайр дурлалынхаа амьдралд гялалзсан гэж сайрхах хүмүүс тун цөөхөн байдаг шүү дээ. Ярилцахаар ирсэнд тань баярлалаа, Эдит.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img