2024-09-17, Мягмар
3 C
Ulaanbaatar

Байгууллагуудын цахилгаан, дулааны төлбөрийг 14-38 хувиар нэмлээ

Эрчим хүчний салбарын 280 орчим тэрбум төгрөгийн алдагдлыг нөхөх зорилгоор ААН, байгууллагуудын цахилгаан, дулааны төлбөрийг 14-38 хувиар тус тус нэмлээ.

Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдэгдэж буйгаар тус салбар ирэх онд 400 тэрбум төгрөгийн алдагдалтай байх тооцоо гарчээ. Эндээс ирэх онд үүсэх үйл ажиллагааны алдагдлын 60 гаруй хувийг нөхөх боломжтой хэмээн тооцоолж, дараах байдлаар цахилгаан, дулааны үнийг нэмлжээ. Үүнд:

  1. ААН, байгууллагуудын дулааны тарифыг 28 хувиар,
  2. Уул уурхай, боловсруулах үйлдвэр, бүх шатны төсвийн байгууллагуудын сарын 200 мянган кВт цахилгаан хэрэглээний тарифыг 28 хувиар, илүү хэрэглэсэн тарифыг 38 хувиар,
  3. Бусад байгууллагуудын хувьд сарын 5000 кВт хүртэлх цахилгаан хэрэглээний тарифыг 14 хувиар, түүнээс дээш хэрэглээнд 28 хувиар тус тус тооцож нэмэгдүүлэхээр боллоо.

Тухайлбал, тухайн ААН, байгууллага сард 6000 кВт цахилгаан, эрчим хүч хэрэглэхэд үүний 5000 кВт-ыг 14 хувиар нэмэгдүүлсэн дүнгээр тооцож, үлдсэн 1000 кВт мянган кВт-ыг 28 хувиар нэмэгдүүлсэн тарифаар тооцох юм.

Одоогоор айл, өрхийн эрчим хүчний хэрэглээний тариф өөрчлөгдөхгүй аж. Гэр хороололд цахилгааны 696 мянган хэрэглэгч байгаа бол орон сууцанд дулааны хэрэглэгч 286 мянган өрх байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img