Хэрвээ та “Конмари” аргаар гэрээ эмхэлж цэгцлэхээс шантарсан бол зүгээр дээ! Түүнийг үндэслэгч Мэри Кондо өөрөө ч бас бууж өгчээ. 2014 онд “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт шид” номоо гаргаснаар олноо алдаршсан Мэри Кондо саяхан Вашингтон Пост сонинд “Өнөөг хүртэл би мэргэжлийн эмхэлж цэгцлэгч байж орон гэрээ үргэлжид цэгцтэй байлгахын төлөө чадахаараа хичээж ирлээ. Гэхдээ би бууж өгсөн. Гурав дахь хүүхдээ төрүүлснээс хойш амжихаа ч больсон. Хэдий гэр маань замбараагүй байдаг ч амьдралынхаа яг энэ үед ийм байгаа нь л зөв, хүүхдүүдтэйгээ зугаатай байгаа нь илүү чухлыг хүлээн зөвшөөрсөн” гэж ярьжээ.