2024-10-16, Лхагва
-0 C
Ulaanbaatar

Chanel-д “данс”-тай торго уйлуулагч Женни Ки

Австралийн алдартай хувцас загвар зохион бүтээгчдийн нэгэн, эрхэмсэг хатагтай Ж.Кийг торго, цаас, ноос, давуу, керамик, зотон эдийг жинхэнэ утгаар ньдуулуулж, уйлуулдагхүн хэмээдэг.

Шанелийн загварт орсон Австралийн алдарт цэцэг

Тэр хэвийн загвар, өнгө, төрөл ангид баригдах дургүй, эрх чөлөөтэй ёстой л зоргоороо сэтгэдэг уран бүтээлч. Ийм идтэй бүтээлч гэдгийг нь тавин жилийн турш хийж бүтээсэн хувцаснууд нь нотлоод өгдөг. Үүнийг бичигч миний бие “Леура” нэртэй худалдааны төвд Австралийн бэлгэ тэмдэг болсон авьяаслаг энэ бүсгүйн ур, авьяас шингэсэн өвөрмөцхувцасуудтай таарч өөрийн эрхгүй шохоорхсноо нуух юун.

Австралийн ноосыг алт хэмээдэг

Загвар зохион бүтээгч Ж. Ки нь нутгийнхаа уугуул абориген хүмүүсээс эхлээд Африк, Энэтхэг, Ази, Европийн болон өмнөд Америкийн аяс өнгийг гайхалтай сайхнаар хосуулж чаддаг авьяастан. Ази эцэг, итали ээжтэй Ж. Ки охин, 1947 онд Сидней хотын гарцаагүй үзэсгэлэнт газрын тоонд ордогБонди далайн эрэгт төрж өсчээ. Хүсэл мөрөөдлөөр дүүрэн нисч явсан охин, 18 настайдаа нэгэнт сонгочихсон техникийнсургуулиа төгсөлгүй орхиод Англи явчихсан гэдэг.

Хоёр загвар зохиогч

Тэгээд л Лондон хотоос загвар, модель гэсэн шинэ ажил мэргэжлийнхээ гараагаа эхэлжээ. Авъяас хэзээд тодорч гялалзах нь жам хойно, залуу бүсгүй төд удалгүй Канад Номхон далайн онгоцны сурталчилгаанд гарч эхэлсэнтүүхтэй. 1964 онд Лондонд амьдарч ахуйдаа алдарт  “Битлз”-ийн Ж. Ленонтой уулзаж байж. Түүний тэр зураг болоод дурсамж үе үе амттай яриа, хуучийн сэдэв болдог.

Английн нэртэй Челси эртний эдлэлийн маркет дээр ажиллаж байсан залуухан хүүхэн Ж. Ки эх нутгаа ихэд санажбайсан тул 1972 онд Сидней хотдоо эргэж ирсэн юм.  Өдгөө Австрали улсын өөрийн гэх өвөрмөц онцлогыг харуулсан загваруудыг бүтээн гаргасан “пионер”- үүдийн нэгд тооцогддог тэрээр төрөлх нутагтаа ирснийхээ дараахан нэхмэл эдлэлийн дизайнер Линда Жаксон найзтайгаа хамтарч эхэлжээ. Хоёр бүсгүй үндэснийхээ хэв маягаа харуулсан өнгө загваруудыг гаргахаар  уйгагүй ажиллаж эхэлсэн гэдэг.

Удсан ч үгүй, 1973 онд маш загварлаг гоёмсог дэлгүүр нээв. Моделиуд нь охид өөрсдөө. За тэгээд залуухан үзэсгэлэнтэй бүсгүйчүүд шинэ загваруудаа өөрсдөө өмсөн Австралийг шуугиулсан түүхтэй. Шинэхэн дэлгүүрт орсон хүмүүсАвстралийнхаа ан амьтад, цэцэг ургамлын хурц тод өнгө, алтан нарны илч, цэнхэр далайн цалгиаг сонсож, гархин хэлбэрт навчис, гал улаан цэцэгсийн дунд бараг “согтож”байсан гэдэг.

Тэдний өвөрмөц дизайн өнгө хээ, торгон алчуур, Австралийн алдарт хонины нэхмэл ноосон цамц, гадуур хувцасууд  хүмүүсийн сэтгэлийг сэргээж нүдийг баясгаж байв. Ж. Ки, Линда Жаксон хоёрын загварыг харсан австраличууд, Бидний бусдаас ялгагдах хувцасны загвар бол сайхан орны маань хаана ч байдаггүй байгаль, өвс ургамал, цэцэг ногоо,тэдний шидэт гэмээр өнгө хэлбэр, уутат амьтад юм байна шүү дээ” хэмээн дуу алдацгааж байсан гэдэг. Түүнийзагвараар гаргасан нэхмэл ноосон цамцыг Уэльсийн гүнж асан Диана өмсөх дуртай байж.

Түүний өвөрмөц загвар

Түүний загварууд, тэр дундаа Австрали нутгийн улаан цэцэг нь алдарт загвар зохион бүтээгч Карл Лагерфельдын анхаарлыг татаж, Chanel -ийнхаа цуглуулганд оруулж хамтран ажиллаж байлаа. Нэхмэл бөс давуу, торгоор төрөлжсөн том том урлаачид Ж. Китэй хамтрах дуртай. Тэрээр Mercedes-Benz Фэшэйн Шоунд бие даан оролцожбайсан удаатай. Австарлийн шилдэг загвар зохион бүтээгчшагнал  хүртсэн бүсгүй улсынхаа Үндэсний Галлерейд “200 жилийн Австралийн Фэйшин”  хэмээх гайхалтай үзэсгэлэнгаргаж байв. Ж. Кий 2018 онд Австралийн хүндэт одонгооршагнуулсан цөөхөн хүний нэг юм.

Тэрээр Сидней хотоос холгүйхэнцэнхэртэн харагдах “Blue Mountains” хэмээх уулсынхаа дунд тохилог тавтай гэртээ өөрийнхөө бүтээсэн өнгөлөг ноосон цамц, малгай бээлий, өмд өмсөж, нутгийхаа хонины арьсан гуталаа углаж, урласан хивсэн дээрээ тухлан, уран санаагаа уралдуулан загвараа гаргасаар амьдарч буй.

Тэрээр “Өвлийн улиралд австрали хонины арьс дулаахан тавтайгаараа алт л гэсэн үг. Сандал, буйдан, машины суудал гээда ашиглахгүй юм гэж үгүй. Би үргэлж Австрали хониныхоо ноосоор юм нэхэж явдаг хүн. Ноос гэдэг “амьд амьсгалж” байдаг эд. Элдэв аргаар гаргаж авсан материалаас огт анги. Байгаль дэлхийдээ ойрхон амьдарна гэдэг жинхэнэ тансаглал. Мод, чулуу, үс ноос гээд яг байгалийн бүхнийг хэрэглэж энгийн аж төрнө гэдэг чинь л жинхэнэ амьдрал.  Би бүхий л насаараа ноостой холбогдсон хүн. Ноос бол миний ажил, миний амьдрал. Ноосон эдлэлийг зөв гамтай угааж хэрэглэвэл олон үеэрээ өмсөж эдлэж болдог. Тийм л гайхалтай эд дээ. Миний хийж байсан 1970-иад оны загварууд эргэн дэлгэрч байна. Охин маань миний нэхэж хадгалсан ноосон цамцуудыг өмсөж байгаа шүү.Миний загваруудыг товчхон тодорхойлвол оригналь, өнгөлөг, чанартай гэсэн гуравхан үг хангалттай. Би төвдийн будизмыг шүтэн дээдэлж явдаг хүн. Тэр утгаараа энгийн сайхан амьдрал, сэтгэлийн амар амгаланг л аз жаргал гэж боддог хэмээн өгүүлсэн байдаг.      

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img