2024-09-30, Даваа
-2 C
Ulaanbaatar

The Insider: Навальныйг шоронд байхад нь хордуулсан

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный шоронд хоригдож байхдаа нас барсан. Түүнийг өвчний учир таалал төгссөн гэж албан ёсны баримт бичигт өгүүлсэн ч үнэн хэрэгтээ түүнийг шоронд байхад нь хордуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр тархаад байна.

Тодруулбал, энэ оны хоёрдугаар сард Яамало-Ненецийнавтономит тойрог дахьТуйлын чонозасан хүмүүжүүлэхколонид сөрөг хүчний удирдагч Алексей Навальный амиаалдсантай холбоотой албан ёсны олон баримт бичгийг олжавсан гэж The Insider хэвлэл мэдээлсэн байна.

Эдгээр баримт бичгийн дунд Навальныйн үхэлтэйхолбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухайтогтоолыг хоёр хувилбараар үйлдсэн нь багтаж байгаа аж. Тогтоолын эцэслэсэн хувилбарт Навальныйд илэрсэн шинжтэмдгүүдийн талаар огт тусгаагүй бөгөөд эдгээр шинжтэмдгүүд нь Навальныйг хордуулсан байж болзошгүйгэдгийг гэрчилж байсан гэж The Insider мэдээлжээ.

Тус хэвлэл 2024 оны долдугаар сарын зургааны өдөр гаргасан тогтоолын хоёр хувилбарыг хоёуланг нь нийтлэж, харьцуулсан байна.

Эхний тогтоолд, Навальный хоёрдугаар сарын 16-ны өдөр “гэдсэн тушаа газарт нь хүчтэй өвдөж байна гэж хэлсэн, бөөлжиж, татаж, ухаан алдсан” гэсэн өгүүлбэрүүд байх аж.

Харин засварласан тогтоолд Навальныйн гэдэс өвдөж, бөөлжиж, таталт өгсөн талаар огт дурдаагүй байна. Түүнчлэн Навальныйгаас шинжилгээ авсан талаарх баримт бичгүүдийг тус хэвлэлийнхэн олж авсан бөгөөд эдгээрийн дунд бөөлжиснөөс шинжилгээ авч, шинжлэхээр болсон талаар ч дурджээ.

Өмнө нь, Навальныйн эхнэр Юлия Навальная ч хэвлэлд ярилцлага өгөхдөө нөхөр нь нас барахаасаа хэдхэн минутын өмнө “гэдэс нь хүчтэй өвдөж байгаа талаар хэлсэн” хэмээн өгүүлж байв.

Албан ёсны баримт бичгүүдэд Навальный даралт ихсэх болон бусад өвчин хурцадсаны улмаас нас барсан, “зүрхний хэмнэл алдагдсан” нь үхлийн шууд шалтгаан болсон хэмээн бичсэн байдаг.

Харин The Insider хэвлэлийнхэн шинжээчдээс энэ талаар тодруулахад, үхлийн талаарх албан ёсны тайлбар нь шинж тэмдэгтэй нийцэхгүй, Навальныйг Новичокзэрэг шиг фосфорорганик бодисоор хордуулсан байж болзошгүй гэж онцолжээ.

Навальныйг нас барсны дараа л түүний хамтран зүтгэгчид Навальныйг Оросын эрх баригчдыг заавраар хөнөөсөн гэж мэдэгдэж байлаа. Харин одоо үүнийг батлах баримт гарчирсэн гэж The Insider мэдээлжээ. Гэхдээ тус хэвлэлийнхэн эдгээр баримт бичгүүдийг хаанаас олж авснаа мэдээлээгүй байна. Энэ мэдээлэл гарсны дараа Оросын эрх баригчид ямар нэг хариу тайлбар хийгээгүй байга юм.

Эргэн сануулахад, Алексей Навальный 2020 оны наймдугаар сард Орост байхдаа хордож, хэсэг хугацаанд комд байгаад дараа нь түүнийг Герман руу авч яван, тэнд нь удаан хугацаанд эмчилсэн юм.

Түүнээс шинжилгээ авахад “Новичок” төрлийн хордуулагч бодисын ул мөр илэрч байлаа. Өөрийг нь Кремлийн тушаалаар хордуулсан гэж Навальный мэдэгдэж байсан бөгөөд хамтран зүтгэгчдийнхээ хамтаар мөрдөн шалгалт хийхэд түүнийг хордуулах ажилд Холбооны аюулгүй байдлын ажилтнууд оролцсон гэсэн үр дүн гарч байв.

Харин Оросын эрх баригчид үүнийг үгүйсгэж, Навальныйг барууны тусгай албадынхан хордуулсан байж болзошгүй гэж мэдэгдэж байлаа.

Навальный 2021 оны нэгдүгээр сард эмчилгээгээ дуусган, Орост эргэн ирэхэд түүнийг нисэх буудал дээрээс баривчлан, удалгүй хорьсон бөгөөд тэндээ нас барсан юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img