Германы Хамбург хотын Гросс Бростел дүүрэг дэх Христийн Жеховагийн гэрчүүдийн сүмд халдан буудалцаан болсны улмаас дор хаяж долоон хүн амь үрэгдсэн тухай “Deutche Welle” агентлаг уламжилж байна.
Хамбургийн цагдаагийн газрын хэвлэлийн албаны дарга Холгер Ферен мэдээлэл хийхдээ, амь үрэгдэгсдийн нэг нь гал нээсэн этгээд байж болзошгүй гэжээ. Сүмд халдагч ямар нэг хамтрагчгүй, ганцаар байсан бололтой. Халдлагын шалтгааны талаар ч одоогоор тодорхой мэдээлэл алга.
Буудалцаан орон нутгийн цагаар өчигдөр 21.00-ийн үед болжээ. Эмгэнэлт явдал болсны дараахан Хамбургийн Засаг даргын тамгын газраас энэ талаар мэдэгдэн тус хотын иргэдэд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан аж.