Ши Жиньпин чонон дайчин бодлогоороо Хятадыг дараагийн төвшинд аваачих нь тодорхой болчихлоо
Хэдэн жилийн өмнө дэлхий улам бүр хавтгай боллоо гэдэг байсан бол одоо энэ хандлага өөрчлөгдчихлөө. Хальт харвал хүйтэн дайны үе шиг юм шиг. Хятад маш хүчтэй гадаад бодлого баримтлах болсон. Хятадын бодлогыг чонон дайчин бодлого гэж байна. Хятад улс дэлхийд хамгийн хүчтэй эдпийн засаг болох амбицтай яваа. 2021-2025 он хүртэл XIV таван жилийн төлөвлөгөөгөө батлаад явж байгаа. Тэр төлөвлөгөөнд онцолсон нэг зүйл бий. Нэг хүнд ногдох ДНБ-ээ гурав дахин нэмэгдүүлнэ гээд тусгачихсан. Ер нь маргааш яах вэ гэдгээ бодохын тулд Хятадын эдийн засгийг харахаас аргагүй. Хятадын эдийн засаг дунджаар зургаан хувь өсдөг. Одоо бол өсөлт нь саарсан. Ирээдүйд нөлөөлж магадгүй таван хүчин зүйл бий. Ши Жиньпин үргэлжлүүлэн засаглаж, чонон дайчин бодлогоо барих нь тодорхой болчихлоо. Энэ бодлогоороо Хятадыг дараагийн төвшинд аваачна гэдгээ мэдэгдчихсэн. Мэдээж олон талын эргэлзээ бий. Үүнтэй холбоотойгоор олон улсад барьж буй хүчтэй агрессив бодлого нь үргэлжилнэ. Дараагийн асуудал тэг ковид бодлого нь. Ковид намжиж буй үед тэг ковид бодлого эдийн засагт төдийлөн хүчтэй нөлөөлөхөө болих нь гэж харж байгаа. Таван жилийн төлөвлоөгөө байна. Сүүлд үүссэн асуудал гэвэл үл хөдлөх хөрөнгийн зах зээл. Маш хүнд байдалд орсон. Хятадын төв банк Америк шиг ДНБ-ийнхээ 20 хувьтай тэнцэх мөнгийг ковидын дараа нийлүүлээгүй. Ахиад мөнгө нийлүүлэх орон зай бий. Ахиад мөнгө нийлүүлэх орон зай байна гэхээр Хятад үндсэн бодлогынхоо дагуу яваад байна гэсэн үг. Эргээд хүчээ нэмэх боломжтой гэсэн үг.
Хятад маш олон үзүүлэлтээрээ хүчтэй болж байна. Технологи, хүний хөгжил, инноваци гэх мэт олон зүйлээрээ. Өнөөдрийн хувьд Америкийг арай гүйцэхгүй яваа ч урт хугацаандаа бүрэн дийлнэ гэсэн таамаг ч дуулдаж байна. АНУ-ын индекс 0.87, хятадынх нь 0.70 гаруй байгаа.
Дэлхийн эдийн засаг ирэх жилүүдэд хямрахгүй
Орос Украйны дайн, Хятадын агрессив бодлого, АНУ-ын мөнгөний бодлогын нөлөөг харахаар дэлхийн эдийн засаг 2022, 2024 он хүртэл ямар ч байсан хасах утгатай, тэг рүү дөхсөн байдалд хүрэхгүй. 2.9, 3 хувь гэсэн өсөлтийг үзүүлнэ гэсэн таамаглалыг олон судалгааны байгууллага гаргасан. Хямрал биш гэсэн үг. Боломжийн өсөлт. Гэхдээ өмнөх таамаглалаас буурсан. Дайн болохоос өмнө эдийн засгийн өсөлтийг 4 орчим хувиар өснө гэж таамаглаж байсан юм. Том хямралын эрсдэл харьцангуй бага гэж харагдаж байна.
Энэ нөхцөлөөс өөрсдөдөө хамаатуулж хэд хэдэн дүгнэлт хийж болж байна. Зах зээл дээр хүү өндөр болсон. Монгол маш их хэмжээний гадаад өртэй учраас анзаарч харах ёстой өнцөг л дөө. Олон улсад бондоо гаргасан компаниудын бондын хүүнд өөрчлөлт орно. Жил бүр ахин санхүүжүүлээд явна гэсэн үг. Дахин санхүүжүүлээд явах хэрээр өртөг нь өссөөр байна. Олон улс талын эхний шок гэвэл энэ.
Хоёрт хөгжиж буй зах зээлийн хөрөнгө оруулалт буурсан. Америк гэх мэт улс хүүгээ өсгөөд явна. Хөгжиж буй зах зээл рүү орж ирэх мөнгө багасна гэсэн үг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирээд эдийн засаг сэргэнэ гэх бодлоо эртхэн авч хаях хэрэгтэй. Өнөөдөр зэс, нүүрс, алтны үнэ дажгүй байна. Газрын тосны үнэ ч өндөр байгаа. Харамсалтай нь бид дэд бүтцээ бэлдээгүй учраас энэ өсөлтийн өгөөжийг бүрэн хүртэж чадахгүй яваа. Товчхондоо дэлхийн эдийн засгийн савлагаанаас үүссэн боломжоо атгаж чадсангүй.
Инфляц дэлхий даяар өсөлттэй байгаа. Иранаас үүдсэн хямрал, моргэйжийн хямралын дараа инфляц хурдан намжаагүй. Одоо ч хурдан намжина гэсэн ойлголт байхгүй. Инфляц ер нь их аюултай зүйл. АНУ-ын инфляц өслөө гэхэд л iphone- ий үнэ дагаадөсдөг. Үнэ нь өссөн iphone-ыг бид импортолж хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл инфляц импортолчихдог гэсэн үг. Дэлхий дээр инфляц энэ мэтээр дамжиж тахал мэт түйтгэр тарьдаг. Ийм байдал ахиад хэсэг үргэлжилнэ. Том зургаараа дэлхий даяараа хямраад банкууд шил дарааллан дампуурахгүй ч хүү өссөн, хөрөнгө оруулалт байхгүй, инфляц өндөр, улстөрийн байдал ойлгомжтой биш, дипломатуудын хэрэгцээ улам бүр өссөн үед бид амьдарч байна.
хуцахаа больнуу баахан хүний 50 тэрбумыг сан гэж шоудаж авчаад юу ч хйихгүй өдийг хүрлээ тэгснээ эдийн засаг ярьж энэ тэр