2024-12-21, Бямба
-28 C
Ulaanbaatar

Гишүүд Батлан хамгаалах яаманд ажиллалаа

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Батлан хамгаалах яаманд ажиллалаа

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан нар Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа.

Эхлээд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар товч танилцуулсан.

Үүний дараа Байнгын хорооны гишүүд батлан хамгаалахын салбарт хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид ажиллах төлөвлөгөө, тулгамдаад буй асуудлуудын талаар яамны удирдлагуудтай санал солилцлоо.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус салбарт ажиллаж буй албан хаагчдын цалин урамшуулал, тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг оновчтой шийдэх шаардлагатай байгааг дурдаад цаашид холбогдох хууль, тогтоомжуудад нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэл хийх тал дээр Байнгын хорооны гишүүдийг дэмжин ажиллахыг хүслээ. Түүнчлэн салбарын хүрээнд төсвийн дутагдалтай байдал нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл үзүүлж болзошгүй байгааг хэллээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь Нийгмийн даатгалын багц хуулийн хамт боловсруулагдаж байгааг энэ үеэр онцоллоо. Мөн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь өнөө үед чухал асуудал болсон. Энэ тал дээр Байнгын хороо онцгой анхаарч ажиллана. Түүнчлэн Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах нь зүйтэй. Энхийг дэмжих ажиллагаа нь Батлан хамгаалах яамны санхүүжих том эх үүсвэрүүдийн нэг. Байнгын хороотой хамтран ажиллаж эдгээр хуулиудыг яаралтай өргөн барих хэрэгтэй байна.

Эх сурвалжУИХ-ын ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img