2024-09-17, Мягмар
3 C
Ulaanbaatar

Элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал хатагтай Синди Маккейнд Итгэмжлэх захидлаа барив.

Уулзалтын үеэр Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал“ үндэсний хөдөлгөөн болон Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй сурагчдын “үдийн цай“ хөтөлбөрийн талаар танилцуулж, цаашид энэ хүрээнд ДХХ-тэй хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв. Хатагтай Синди Маккейн дээрх чиглэлээр манай улстай хамтран ажиллахаа энэ үеэр тэмдэглэв.

Мөн Монгол Улсаас Гүрж Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тус улсын Ерөнхийлөгч Саломе Зурабишвилид 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Баярхүү Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Гүрж Улсын Ерөнхийлөгч С.Зурабишвилид уламжилж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Гүржийн Ерөнхийлөгч С.Зурабишвили Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлэхээ тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баатаржав Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Александар Вичуч-д Итгэмжлэх жуух бичгээ 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өргөн барив.

Элчин сайд С.Баатаржав Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Александар Вучич-д уламжилж, хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img