мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -27°C

“INNO WEEK – 2023” эхэллээ

INNO WEEK-2023

Инновацын соёлыг түгээх, харилцан мэдлэг туршлага солилцох, түншлэлийг бэхжүүлэх зорилгоор 2015 онд энэ арга хэмжээг эхлүүлж байсан. Тэгвэл 9 дэх жилийн арга хэмжээ “Инновацын түншлэл” сэдвийн хүрээнд өнөөдөр эхэлж байна.

Тус арга хэмжээний үеэр төр, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарынхан хамтын ажиллагааны зорилт, шийдэл, боломжуудын талаар хэлэлцэж, аж ахуй нэгж байгууллагууд төр, эрдэм шинжилгээ, үйлдвэрийн хамтын ажиллагааны сайн туршлагуудаа хуваалцлаа.
Их сургуулийн эрдэмтэд судалгаа хөгжүүлэлтийнхээ үр дүнг үндэсний брэнд болгон хөгжүүлсэн туршлагаа Бүүвэй кашмирийнхан, Эрдэм шинжилгээний байгууллагаас дамжуулж авсан технологиороо импортыг орлох бүтээгдэхүүн (бөсгөсөн шохой) үйлдвэрлэсэн туршлагаа, “Баргил тех” ХХК, “Ургана” ХХК-ийн танилцуулав. Мөн үйлдвэр эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарсан төсөл хэрэгжүүлж тулгамдсан асуудлаа инновацын бүтээгдэхүүн болгосон туршлагаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дэлгэн танилцууллаа. Үүнээс гадна инновацын түншлэлийн үр дүнд бий болсон 18 байгууллагын 35 төрлийн бүтээгдхүүнийг дэлгэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000