БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
Боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 1-2 улирал буюу (2-9 сар) богино хугацааны сургалтын тэтгэлэг зарлагдлаа.
Тавигдах шаардлага
• Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн;
• Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар курсд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн;
• Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны;
• Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны;
• Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;
• Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуулиас элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн сургуулиас олгогдох элсэлтийн материалтай (Acceptance letter) бол давуу тал болно.
Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлэгт дараах зүйлс багтана:
• Сургалтын төлбөр
• Амьжиргааны зардал /сар бүр бакалаврын оюутан 9,000 CZK, магистр, докторын оюутан 9,500 CZK/
• /Дотуур байрыг оюутан өөрөө хариуцна/
Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:
30 хүртэлх хоногийн сургалтад хамрагдах иргэд:
• Өргөдлийн маягт
• Боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалтын хамт
• Суралцах төлөвлөгөө /Англи эсвэл Чех хэл дээр 200 үгээс доошгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/;
• Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд зайлшгүй хавсаргах, бакалавр, магистрын сургалтад өргөдөл гаргах иргэд хавсаргах шаардлагагүй ч хавсаргавал давуу тал болно.)
• Гадаад паспорт;
• Иргэний үнэмлэх;
• Англи эсвэл Чех хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо
• Цагдаагийн бичиг;/E-Mongolia-аас татаж авах боломжтой/
30-с дээш хоног суралцах иргэд
• Өргөдлийн маягт
• Боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалтын хамт
• Суралцах төлөвлөгөө /Англи эсвэл Чех хэл дээр 200 үгээс доошгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/;
• Тодорхойлох захидал /Багш-1, ажлын газар-1/;
• Гадаад паспорт;
• Иргэний үнэмлэх;
• Англи эсвэл Чех хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо
• Цагдаагийн бичиг;/E-Mongolia-аас татаж авах боломжтой/
Эрдэм шинжилгээний ажилтан

• Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуулиас элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн сургуулиас олгогдох элсэлтийн материал (Acceptance letter) хавсаргах
ЖИЧ: БҮХ БИЧИГ БАРИМТЫГ ЧЕХ ЭСВЭЛ АНГЛИ ХЭЛ ДЭЭР ОРЧУУЛАН ЭХ ХУВИЙН ХАМТ ХАВСАРГАХ ШААРДЛАГАТАЙ.
Бүртгэл
Тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг дээрх материалуудын хамт 2023 ОНЫ 02 САРЫН 24-НЫ ДОТОР Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт хаяглан ирүүлнэ үү.
Баримт бичгийг бүрэн гүйцэд, үнэн зөвөөр ирүүлэх шаардлагатай бөгөөд хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.
Тэтгэлгийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын 7012-0939 утсаар авч болно.
Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг:
БНЧУ-ын Дээд боловсролын байгууллагуудын www.studyin.cz, сургалтын хөтөлбөрийн талаарх мэдээллийг ЭНД сайтаас авах боломжтой.