2024-12-21, Бямба
-28 C
Ulaanbaatar

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөж, өнөөдөр эх орондоо ирлээ.

Тэрбээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар тус улсад 2023 оны зургаадугаар сарын 26-нaaс долдугаар сарын 1-нд албан ёсны айлчлал хийсэн юм.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид тус тус бараалхлаа.

Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлуудаар санал солилцож, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. Түүнчлэн айлчлалын үеэр Бээжин хотноо зохион байгуулсан Монгол-Хятадын бизнесийн форум, Монголд зочлох жилийн арга хэмжээнд оролцож, Хятадын томоохон аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй ажил хэргийн цуврал уулзалтыг хийсний зэрэгцээ Тяньжин, Нинбо зэрэг хотуудад ажилласан юм.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотноо зохион байгуулагдсан Шинэ манлайлагчдын 2023 оны ээлжит чуулга уулзалт буюу “Зуны Давос” олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд оролцлоо.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img