2024-11-21, Пүрэв
-10 C
Ulaanbaatar

Монголын сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцөөс болж Хятад, Орос хоёр зөрчилдөж болзошгүй

Атлантын зөвлөлийн дэргэдэх Дэлхийн эрчим хүчний төвд Хятадын эрчим хүчний ауюлгүй байдлын мониторингийг гардан удирддаг Жосеф Вебстерийн бичсэн эл нийтлэл “The Interpreter” сэтгүүлд гарчээ.

Эрчим хүчний судалгаагаар мэрэгшсэн Жосеф Вебстер үндсэн ажлынхаа хажуугаар Хятад, Оросын харилцааны асуудлыг судалдаг бие даасан, хараат бус “The Report” товхимлын редактор аж. Түүний эрчим хүчний геополитикийн дүн шинжилгээ бүхий нийтлэлүүд “The Wall Street Journal”, “Politico” гээд дэлхийд нэр хүндтэй олон хэвлэлд гардаг байна.

Авторитар дэглэмтэй дэлхийн хамгийн том хоёр гүрний дунд хавчуулагдсан Монголын газар зүйн байршилд атаархдаг улс орон энэ хорвоо дээр. Учир нь өргөн уудам газар нутагтай тус улсын нар, салхинаас гарган авах сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц баялаг ерөөл бус хараал дагуулж, Бээжин Монголын тусгаар тогтнолд халдахад ч хүргэж болох юм.

Үүнээс гадна Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх Бээжингийн бодлого Хятадыг их хөрш Оростой шөргөөлцөхөд ч хүргэж мэдэх билээ.
Яагаад гэдгийг доорх тодорхой тоо баримтууд илтгэнэ.

Азийн хөгжлийн банкны урьдчилсан тооцоогоор Монгол Улс нар, салхины сэргээгдэх эрчим хүчнээс 5.457 тераватт/цаг цахилгаан үйлдвэрлэх боломжтой ажээ. Энэ нь Хятадын одоогийн нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 63 орчим хувьтай дүйцэж байгаа юм.

Тэгвэл 2030 он гэхэд Хятадын цахилгаан эрчим хүчний дотоодын хэрэглээ одоогоос тав бус, 50 ч бус, бүр 500 хувиар огцом өсч болохыг олон улсын нөлөө бүхий шинжээч, эдийн засагчид үгүйсгэхгүй байна.

Монголын нар, салхины сэргээгдэх эрчим хүчний нөөцийн ядаж арван хувийг ашиглах нь Хятадад ямар их ач холбогдолтой нь үүнээс харагдана.

Нар, салхины сэргээгдэх эрчим хүчнээс цахилгаан гаргаж авах, тэдгээрийг хадгалах технологи дэлхий даяар хурдацтай хөгжиж, өртөг нь улам бүр багасах болсон өнөө үед Хятад улс Говийн өөрт ногдох хэсэгтээ нар, салхины сэргээгдэх эрчим хүчээр ажиллах цахилгаан станцуудыг олноор барьж эхэлсний нэг нь 13 Гигаватт (ГВт) хүчин чадалтай, 12 тэрбум ам.долларын өртөгтэй нарны эрчим хүчний станц юм. Ер нь тэрхүү бус нутагтаа Бээжин сэргээгдэх эрчим хүчнээс нийт 450 ГВт цахилгаан гарган авах нүсэр том төлөвлөгөө хэрэгжүүлж эхлээд байна.

Монгол УлсМонгол Улс худалдааны гол түнш Хятад руу экспортын бараа бүтээгдээхүүнийхээ дийлэнхийг нийлүүлдэг бөгөөд хил дамнасан төмөр замын шинэ холболтууд ар араасаа ашиглагтад орох болсноор хоёр талын худалдааны хэмжээ үлэмж нэмэгдэх болжээ. Саяхан хоёр орныг холбодог төмөр замыг өргөжүүлсэн нь Бээжин Монголын нар, салхины сэргээгдэх эрчим хүчний нөөцийг сонирхох болсны анхны илрэл гэлтэй. Дээр нь тус төмөр замын нэмэгдсэн хүчин чадлыг ашиглан хожим Монголд сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авах цахилгааныг тусгай аккумулятор, батарейд хадгалан их хэмжээгээр импортлохоор тооцсон болов уу.

Монголын нар, сарны сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гарган авах цахилгаан цаашид Оросоос Хятад руу экспортлодог эрчим хүчний түүхий эдийн хэмжээг үлэмж багасгаж, бүр тэр чигт орлож ч болох юм. Үүнээс гадна он удаан жил яригдсаар ирсэн Оросоос Хятад руу барих “Сибирийн хүч 2“ байгалийн хийн хоолойн төслийг хэрэгжихгүйд хүргэж мэднэ. Энэ нь мэдээж Хятад, Оросын найрсан дотно харилцаанд сөргөөр нөлөөлж таарна.

Өөр нэг анхаарал татаж буй асуудал бол Бээжин улс төр, эдийн засаг, аюулгүй байдлыэ ашиг сонирхлоо бодолцон далайд гарцгүй Монголд өөрийн нөхцлөө хүчээр тулгаж болох явдал.

Хятад, Монголын хүчний харьцаа тэнгэр газар шиг зөрүүтэй. Хятадын хүн ам, дотоод нийт бүтээгдэхүүн Монголынхоос даруй 408, 1075 дахин их. Бээжингийн зэвсэгт хүчинд зориулдаг хөрөнгө оруулалт хойд хөршийнхөөсөө 3000 хувиар давуу билээ.

Гэхдээ Бээжин Өрнөдийн ертөнцийн эсэгүүцэл, тэдний зүгээс авч болох хориг арга хэмжээнд өртөлгүйгээр Монголын сэргээгдэх эрчим хүчний асар нөөцийг тайван замаар ашиглахыг эрмэлзэх биз ээ.

Тэгээд ч Бээжин Монголыг нар, салхины сэргээгдэх эрчим хүч экспортлогч орон болгох амаргүй. Үүний тулд маш олон нар, салхины цахилгаан станц барьж, тэдгээрийг эрчим хүчний эрэлт ихтэй Хятадын аж үйлдвэрийн төвүүдтэй холбох дэд бүтцийг шинэчлэхэд асар их хөрөнгө, хүн хүч шаардах билээ.

Монголд нар, салхины сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалт тэгтлээ урагшлахгүй өнөөг хүрсэн нь хөрөнгө мөнгө, техник технологиос илүүтэй цаагуураа улс төр, геополитикийн олон нарийн шалтгаантай юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img