7-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ
2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 175,257,065 төгрөгийн үнийн дүн бүхий 678,688 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.
Үүнээс Монголын цахилгаан холбоо ХК (MCH +9.09%), Богд Банк ХК (BOGD +6.89%), Мон Бийф ХК (MBF +4.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Махимпекс ХК (MMX -6.86%), Улсын их дэлгүүр ХК (UID -4.26%), Таван толгой ХК (TTL -4.02%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 4,621 ширхэг нэгж эрх 3,089,197 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,480 ширхэг үнэт цаас 448,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
- Энэ өдөр нийт 626,346,262 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
- ТOП-20 индекс 1.36% хувиар унаж, 36,896.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,927,076,937,150 төгрөг боллоо.