мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -19°C

Адууны махны экспорт 52.2 сая ам.доллароор өсжээ

мах

Монгол Улс энэ оны эхний хагас жилд нийт 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.8 тэрбум ам.доллар болжээ.

Үүнээс:

  • экспорт 7.6 тэрбум ам.доллар,
  • импорт 4.3 тэрбум ам.доллар байна.
  • Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.6 тэрбум ам.доллароор буюу 27.9 хувиар, экспорт 2.3 тэрбум ам.доллароор буюу 42.5 хувиар, импорт 325.6 сая ам.доллароор буюу 8.2 хувиартус тус өсжээ.

Харин 2023 оны 6 дугаар сард экспорт өмнөх сараас 88.4 (7.4 хувь) сая ам.доллароор, импорт 8.6 (1.1 хувь) сая ам.доллароор өссөн байна.

мах2023 оны эхний хагас жилд экспорт өмнөх оны мөн үеэс 2.3 тэрбум ам. доллароор өсөхөд:

  • нүүрс 2.1 тэрбум ам.доллароор,
  • газрын тос 162.9 сая ам.доллароор,
  • лаазалсан махан бүтээгдэхүүн 82.1 сая ам.доллароор,
  • жоншны хүдэр ба баяжмал 70.8 сая америк доллароор, төмрийн хүдэр, баяжмал 55.3 сая ам. доллароор,
  • адууны мах 52.2 сая ам. доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000