2024-12-27, Баасан
-20.1 C
Ulaanbaatar

Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг Европт гаргаж байна

“Монголд зочлох жил”-ийн хүрээнд Хөвсгөл аймагт “Сарлагийн наадам-2023”-ыг аялал жуулчлалын эвент арга хэмжээ болгон зохион байгуулж байна.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт өнөөдөр эхэлсэн тус наадмаар сарлаг үхрийн уралдаан, үндэсний сур харвааны тэмцээн, “Сарлаг-2023” яруу найргийн наадам, сарлагийн бух шалгаруулах, үзэсгэлэн-худалдаа гаргах зэрэг олон талын үйл ажиллагаа болж байна. Үүний нэг болгож мал аж ахуйн “Хөгжлийн гарц” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.

Судалгаагаар Төв Азийн 10 хүрэхгүй оронд нийт 14 сая толгой сарлаг байдгаас 90 хүртэл хувь нь Монгол Улс, БНХАУ-д байдаг аж. Манай улс өнгөрсөн онд 1.3 сая толгой сарлаг тоолуулжээ.

Мөн сарлагийн хөөврийг нарийн судалбал нарны хэт ягаан туяа, цацраг идэвхт долгион зэргээс хамгаалдаг, хорт хавдрыг саармагжуулдаг меламин бодис агуулж байдаг аж. Тиймээс ч сарлагийн хөөвөр алтнаас илүү үнэтэй болох цаг хугацаа ойрхон байгааг эрдэмтэн судлаач нар хэлж байна.

САРЛАГХөвсгөл аймагтаа малын тоо толгойгоор тавд ордог Алаг-Эрдэнэ сумын нийт малын 10 хувийг үхэр сарлаг эзэлдэг байна. Тиймээс ч зах зээлд үнэлгээгээрээ ноолуурын дараа ордог хөөврөөс эхлээд сарлагийн мах, цагаан идээний гарц, ашиг шимийг нэмэгдүүлж, шинжлэх ухаанд тулгуурлан үйлдвэрлэл эрхэлж, дэлхийн зах зээлд брэнд бүтээгдэхүүн гаргах зорилгоор “Хөх сарлаг” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

“Сарлагийн наадам-2023” Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг “Далан булагт”-т энэ сарын 20, 21-нд болж байгаа юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img