2024-12-31, Мягмар
-25 C
Ulaanbaatar

607,075 ширхэг хувьцаа арилжаалагдлаа

7-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 209,837,142 төгрөгийн үнийн дүн бүхий 607,075 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Үүнээс Авто зам ХК (AAR +14.95%), ЛэндМН ББСБ ХК (LEND +14.51%), Монгол нэхмэл ХК (MNH +7.20%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -14.72%), Материалимпекс ХК (MIE -14.00%), Женко тур бюро ХК (JTB -7.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,182 ширхэг нэгж эрх 2,399,913 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 400 ширхэг бонд 40,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 252,237,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.04% хувиар өсч, 36,902.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,903,575,521,727 төгрөг боллоо.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img