мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -17°C

403,225 ширхэг хувьцаа арилжаалагдлаа

хувьцаа

7-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 95,824,464 төгрөгийн үнийн дүн бүхий 403,225 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Үүнээс Блюскай секьюритиз ХК (BSKY +14.98%), Хишиг уул ХК (HSX +14.96%), Монноос ХК (MNS +14.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Э-Транс ложистикс XК (ETR -14.77%), Хай би ойл ХК (HBO -13.51%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -12.53%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,034 ширхэг нэгж эрх 6,898,696 төгрөгөөр,
  • Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаас 100,000 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 470 ширхэг бонд 47,000,000 төгрөгөөр,
  • “Хангад Эксплорэйшн” ХХК-ийн 2 багц /12,800 тн/ баяжуулсан сул коксжих нүүрс 11,520,000 юань буюу 5,558,054,400 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
  • Энэ өдөр нийт 5,707,877,560 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
  • ТOП-20 индекс 0.71% хувиар буурч, 36,630.23 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,831,811,571,669 төгрөг боллоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000