мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -17°C

Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш суларч, рублийнх чангарчээ

монгол төгрөгийн ханш

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 6 дугаар сард 3438.26 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 314.01 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 22.92 төгрөгөөр чангарлаа.

Түүнчлэн, төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн 6 дугаар сард 479.83 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 12.99 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 15.57 төгрөгөөр чангарсан байна.

Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 41.07төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.30 төгрөгөөр, өмнөх сарынхаас 2.68 төгрөгөөр чангарсаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000