2024-12-19, Пүрэв
-19 C
Ulaanbaatar

С.Одонтуяа: Ногоон шилжилт хийж байж агаарын бохирдол буурна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2023 онд татан буугдсан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгуулах шийдвэр гаргасан. Энэхүү үндэсний хороогоор агаарын бохирдлыг бууруулах богино, дунд, урт хугацааны төлөвлөгөөг гаргаж ажиллана.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ард иргэдэд үнэн зөв мэдээллийг тогтмол ойлгомжтой хүргэх ажлаас эхэлнэ. Учир нь зарим хэмжилтийн мэдээллийг дарж гаргаад байгаа юм биш үү гэсэн эргэлзээтэй хандлагууд гарч байгаа. Иргэдийн гомдол их байна. Эргэлзээтэй олон мэдээллийг нэгтгэж ард иргэдэд түгээх нь чухал байна.

Ялангуяа түлшний орц, найрлага, хатаалга, технологийн дарааллын талаар мэдээллийг албан ёсоор өгнө.

Цаашлаад зуух, дулаалга, цахилгаанаар халах, хийн түлш гээд олон зүйлийг ярьж байгаа. Сайжруулсан түлшний дараагийн шилжилтийг хийх асуудлыг хүндэсний хороо хариуцаж ажиллана.

Агаарын бохирдлын нэлээд хэсгийг автомашины утаа эзэлж байгаа. Тэгэхээр эхний ээлжид нийслэлийн тээврийн 1191 автомашиныг Евро-5 стандарт руу шилжүүлсэн. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн 2000 гаруй автомашиныг яаралтай стандартын шаардлагад нийцүүлэхийг үүрэг болгосон.  Учир нь нийслэлд 2023 онд 325 мянган машин байсан бол өнөөдөр 804 мянган  машин байгаа нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлж байна.

Ер нь бол дунд, урт хугацаандаа ногоон шилжилт рүү орох, цахилгаан автомашинуудыг олноор оруулж ирэх, татваргүй болгох асуудлыг УИХ-аар шийдүүлэх зэрэг технологийн шийдлүүдийг үндэсний хороо дэмжиж ажиллахаар болсон.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img