мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -25°C

БАРИЛГЫН САЛБАРЫН МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОХ, СУНГАХ БАГЦ ЦАГ ТООЦОХ СУРГАЛТ ЦАХИМЖЛАА

БХТ

Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан /www.mcis.gov.mn/-г хөгжүүлэн, барилгын салбар дахь төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлын хүрээнд СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ЦАХИМ СИСТЕМ ашиглалтад орлоо.

Барилгын салбарын мэргэшлийн зэрэг горилох, сунгах багц цаг тооцох сургалтыг цахимаар судлах, сургалтын төлбөрийг QPay ашиглан төлөх, Мэргэшлийн зэрэг горилох шалгалтын тест цахимаар урьдчилан өгч өөрийгөө сорих боломжийг бүрдүүлсэн байна.

Та www.mcis.gov.mn цахим системийн Сургалт, судалгаа-Цахим сургалт цэс мөн Сургалт, судалгаа-Цахим тест цэснээс мэдээллийг авна уу.

Холбогдох утас: 11329789

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000