2024-11-21, Пүрэв
-6 C
Ulaanbaatar

Эмийн салбар донсоллоо

УИХ-ын 2024 оны 5 сарын 22-ны нэгдсэн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэн батлагдлаа. Хууль шинээр гарч л байдаг, шинэчлэгдэж л байдаг гэж зарим хүн бодох байх. Гэвч хуулийн энэхүү шинэчлэл нь эм, эмнэлэгинй хэрэгслийн үйлдвэрлэл, импорт, худалдааны зах зээлийн эрхзүйн орчинд эрс шинэчлэл хийж буй төдийгүй ерөөс Монгол төрийн бодлого, шийдвэрийн үзэл баримтлал, чиглэлд орж буй эрс өөрчлөлтийн нэгэн илэрхийлэл болж буйгаараа онцлог байгаа юм.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн энэ удаагийн шинэчлэлтээс 2 асуудлыг хөндөе гэж бодов.

  1. Салбарын ААНБ-ууд стратегээ эргэн харах хэрэгтэй.
  2. Төр улам дахайж байна.
  3. Буруу замаар явбал буцахдаа шороо тээнэ.

1. Монгол Улсын эм,эмнэлэгийн хэрэгслийн зах зээлийн гурвны нэгийг төрийн худалдан авалт эзэлдэг. ( эмийн худалдааны зах зээл 400 орчим тэрбум, эрүүл мэндийн хэрэгслийн зах зээл 120 тэрбум төгрөг). Шинэчлэгдсэн хуулиар бол төрийн мэдлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэглэх эм, эмнэлэгийн хэрэгслийн худалдан авах үйл ажиллагааг Төр өөрөө хариуцан зохион байгуулна. Түүгээр зогсохгүй, төрийн мэдлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын доторх эмийн сангуудыг Төр өөрөө буюу тухай эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага өөрөө ажиллуулна.

Өөрөөр хэлбэл эм, эмнэлэгийн хэрэгсэл импортлох, нийлүүлдэг, худалдан борлуулдаг ААНБ-уудад маш том цохилт ирсээн гэсэн үг. Энэ цохилт энэ салбарынханыг бизнесийн модель, үйл ажиллагаа, стратегээ эргэн харахад гарцаагүй хүргэх болно. Харин түүнд ААНБ-ууд үүнд хэр бэлэн байгаа бол? Цохилтын дараа зарим бизнесүүд улам хүчирхэг болж нок-аутаас босож ирэх байх, харин зарим нь тэр чигтээ рингнээс буух болов уу?

Энэ салбарын ААНБ-ууд эрхзүйн орчны энэхүү өөрчлөлтөнд ямар хариу үйлдэл үзүүлэхийг харах л үлдлээ.

2. Хуулийн энэхүү өөрчлөлтөнд үндэслэн ярих өөр нэг өнцөг бол төрийн томролын тухай асуудал юм. Төр, бизнесийн орчинг сайжруулах, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тухай байнга ярьдаг боловч, гаргаж буй шийдвэр нь яг энэ амныхаа эсрэг гарлаа. Мэдээж энэ шинэ зохицуулалт энэ салбарт үүсээд байсан зарим асуудлыг арилгаж, сайжруулж магадгүй л юм.

Гэвч Ванга лугаа таамаглахад, энэ шийдвэрийн авч ирэх сайн сайхан нь үүний бий болгох саараасаа давахгүй л болов уу? Төрийн мэдлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлэгдэх эмийн чанарын асуудал, тасалдал, хүртээмжийн асуудал энэ салбарын шинэ асуудал болж босож ирэх болно. Салбар дахь авилга, хээл хахуулийн асуудал өөр хэлбэрээр, өөр газар (хаана гэдэг нь бараг тодорххой) цэцэглэн хөгжих болов уу.

Гэвч дэлхийн хаана ч аль ч цаг үед төр хамгийн муу менежер байсан, байгаа, цаашид ч ийм л байна. Үүнд итгэлтэй байж болно. Магадгүй 10 жил эсвэл түүнээс ч богино хугацаанд (бид ухаалаг байвал) эргээд өрсөлдөөнийг дэмжсэн өмнөх зохицуулалт руугаа орох тухай дахин ярьж эхлэх байх даа бид.

3. Аливаа зөв биш үйлдлийг зоригтой ил гарган ярьж засаж залруулалгүй, түүнийхээ нэг хэсэг болж явах нь урт хугацаандаа бурууддагийг бид дахин харж байна. Хөгжлийн банкны жишээ ч үүний нэг жишээ. Асуудал байгааг, зөв биш байгааг бид мэддэг. Гэвч тэр буруу засан залруулах эр зориг, (ад үзэгдэх эр зориг) гаргаж, манлайлал үзүүлэн хошуулахын оронд бид өөрсдөө буруу зүйлдээ татагдаж нэг хэсэг нь болох шийдвэрийг гаргацгаадаг. Тэмцэхээс аялдан дагаж, нэгдэх нь хялбар байдгаас тэр бизээ. Эмийн нийлүүлэлт, чанар, хяналт, зөвшөөрөлийн тал дээр асуудал байсан уу гэвэл байсаан.

Салбарынхан ч үүнийгээ мэддэг л байсан. Гэвч тэд энэ асуудлыг босгож ирсэнгүй, шүгэл үлээж олон нийтийн анхааралд авчирсангүй явсаар, төрөөс нок аут хэмжээний цохилтоо авч байх шиг байна. Асуудлыг тухай бүр нь засан залруулаад явж байхгүй бол тэр нь даамжирсаар эцэстээ хамгийн үл хүсүүштэй, эрс, хатуу шийдвэр гаргахад хүргэдэг нь байгалийн хууль юм даа. Энэ эрс хатуу шийдвэр нь өөр шинэ асуудлуудын шалтгаан болдог. Ингээд чөтгөрийн тойрог эхэлдэг. Асуудлыг эрс хатуу шийдвэрээр амжилттай шийдэх боломж нь өөрөө бага юм.

Аливаа асуудлыг шийдэхдээ, зарчмаа тогтооож түүнийгээ баримтлан (уул уурхай, боловсруулах үйлдвэр, эрчим хүч, банк санхүү, одоо эмийн салбар гэх мэтээр төрийн оролцоо нэмэгдсээр л), илүү олон талаас нь авч үзэж, амжилт ололттой зүйлээ бататгаж, алдааныхаа жинхэнэ шалтгааныг зөв оношилж түүнийгээ арилгаж урагшлах сэтгэлгээ бидэнд илүү хэрэгтэй байна даа. Асуудал гарсан үед төрийнхөө амыг харж дээшээ хардаг бидний сэтгэлгээнд хамаг асуудлын учиг байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img