2024-07-05, Баасан
15 C
Ulaanbaatar

Зөвлөлтийн удирдагчдын “ихрүүд” буюу тэд юунд хэрэгтэй байв

1998 онд барууны хэвлэлүүдээр Оросын Ерөнхийлөгч Борис Ельцин 6 “ихэр”-тэй гэж мэдээлж байлаа. Эдгээр хүмүүс “Клетка” гэх протоколын дагуу амьдарч, нэг нэгэнтэйгээ хэзээ ч уулзаж байгаагүй гэсэн мэдээлэл гарч, дуулиан дэгдэж байв. Оросын тал бүхнийг үгүйсгэсэн. Гэхдээ олны өмнө бүжиглэж, бусдыг баясгаж байсан хүн нь Ельцин биш харин түүний “ихэр” гэсэн яриа ард түмний дунд тархах болжээ. Ийм зүйл байх боломжтой юу? Горбачёв, Рейган, Мадуро, Сталин ”ихэр”-тэй байв уу? Гитлер үнэндээ үхээгүй, түүний “ихэр” нь өнгөрсөн, харин Гитлер өөрөө үлдсэн амьдралаа Аргентинд өнгөрүүлсэн гэж үнэн үү?

Удирдагчдын “ихрүүд”

дэлхийн удирдагчдын “ихрүүд”-ийн талаарх яриа анх Адольф Гитлер бие барсны дараа гарах болсон юм. Зөвлөлтийн тагнуулчид Рейхсканцелярын шатан дээр хэнийг олсон юм бол гэх асуулт гарч ирэв. Харин Зөвлөлтөд намын гишүүд тэр бүү хэл Сталин өөрөө ч “ихэр”-тэй гэх яриа газар авах болов. Мөн тухайн үед Сталин Москвад гоо сайхны мэс заслын маш нууц хүрээлэн байгуулах болсон нь ямар шалтгаантай байв?

Гоо сайхны мэс заслын нууц эмнэлэг

Кремлиэс хэдхэн алхмын зайд хэний ч үл анзаарам нэгэн барилга бий. Чухамхүү энэ барилга Кремлийн хамгийн том нууцыг тээж байдаг гэх. Эндээс л Зөвлөлтийн гоо сайхан, нүүр амны мэс заслын түүх эхэлжээ. Энэ газрыг сонгосон нь ч учиртай, эндээс Кремль хүрэх, эсвэл тэндээс энэ барилга хүрэхэд хэдхэн алхам, хэнд ч анзаарагдахгүй явчих боломжтой. Эмнэлгийн гол үйлчлүүлэгчид нь Дотоод хэргийн ардын хорооны онцгой хэлтсийн ажилтнууд байв. Тэд өөр орнуудад тагнуулчаар ажиллахын тулд өөр хэн нэгэнтэй адилхан болох шаардлагатай байж. Эмнэлгийг хожим нүүлгэсэн ч даалгавар нь хэвээр үлджээ.

Иосиф Виссарионович Сталин

ihruud
Сталины “ихэр” болон Сталин өөрөө

Ард түмний эцэг гэгддэг байсан Сталин “ихэр”-тэй байсан гэж түүхчидүздэг. Тэр хүн нь Сталинтай адилхан, энгийн нэгэн нягтлан бодогч байсан гэнэ. Ингээд түүнийг Сталинтай туйлын адил хуулбар болгон хувиргажээ. Мэдээж үүнийг батлах ямар ч баримт бичиг байхгүй. Анхлан нэрээ нууцалсан гэрчүүдийн мэдүүлгээс энэ яриа үүссэн бөгөөд хожим нь мэргэжилтнүүд удирдагч Сталины гэрэл зургуудыг шинжлэх үзээд, зургууд дээр өөр өөр хүн байгааг тогтоожээ. Учир нь гэрэл зургууд дээр Сталины чих өөр өөр байсан аж.

Мөн ЗХУ задран унасны дараа жүжигчин Феликс Дадаев олон нийтийн өмнө удирдагчийн дүрий гаргадаг байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тухайн үед түүнээр нууцыг үл задруулах баримт бичигт гарын үсэг зуруулсан тул тэрээр он удаан жил амаа хамхисны эцэст төр солигдсоны дараа хэлсэн нь энэ. Даалгавраа биелүүлсэн, дахин хэрэггүй тул хэзээ л буудах бол гэж Дадаев эмээдэг байсан гэнэ. Хамгийн хачирхалтай нь Сталин болон Дадаевын насны зөрүү 40. Ийм зөрүүг халхавчилж чаддаг байсан гэж үү?

Шинжээчдийн үзэж байгаагаар ихрүүдийг олон нийтийн арга хэмжээний үеэр хэвлэл, олон нийтэд харуулах зорилгоор л ашигладаг байсан бөгөөд нүүр будалт хийж, алсын зайнаас харуулсан нөхцөлд өмнө нь Сталин байгаа гэдэгт хэн ч эргэлздэггүй байсан аж. “Ихрүүд” зөвхөн олны өмнө үзэгдээд өнгөрөх үүрэг л хүлээдэг байж.

Нүүр будалт хийхэд ч тухайн үед хүнд байв. Хөгширсөн арьсыг харуулахын тулд төрөл бүрийн арга заль хэрэглэдэг байжээ. Тухайлбал, дээр өгүүлсэн, Гоо сайхны мэс заслын хүрээлэнд тусгай тарилга хийдэг байсан гэнэ. Энэ бэлдмэлийг нүүрэнд тарьснаар арьс үрчийдэг байж. Тухайн үед энэ эмийг тэмбүү өвчнийг анагаах зорилгоор ашигладаг байсан гэнэ. Цэргийн мэдээний ихэнх зургууд дээр Сталин биш харин өөрөө байсан гэж Дадаев ярьж байв.

Зураг 3. Сталины “ихэр” болон Сталин өөрөө

Нүүр будалтаас гадна тусгай мэргэшсэн хүмүүс “ихэр”-т Сталины хөдөлгөөн, алхаа, зуршлыг зааж сургадаг байжээ.

Михаил Горбачёв

1990 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаан талбай дээр баярын арга хэмжээ болж байв. Төрийн өндөрлөгүүд ард түмэнтэйгээ мэндчилэн Бунханы индэр дээр зогсож байв. Тэдний дунд ЗХУ-ын анхны Ерөнхийлөгч Михаил Горбачёв байсан юм. Гэнэт жагсагчдын дундаас нэгэн эр ангрийн буу гаргаж ирэн, төрийн тэргүүнийг чиглэн хоёронтаа бууджээ. Азаар тэр үед хүн хохирсонгүй. Төрийн тэргүүн рүү буудсан хүн нь шинэчлэлийн явцад дургүйцсэн энгийн нэгэн ажилчин байжээ. Тэрээр байцаалтын үеэр Горбачёв бол Зөвлөлтийн цээжин дэх хавдар хэмээн мэдүүлсэн байна.

Гэмт этгээд удирдагчийг хөнөөх төлөвлөгөөгөө хүн бүрт ярьсны дээр энэ талаараа бичсэн зурагт хуудсыг Москва даяар наасан аж. Түүнчлэн Кремль рүү ярьж, удирдагчийг хөнөөхөөр төлөвлөж байгаагаа ч дуулгажээ. Шүүх түүнийг хэрэг хүлээх чадваргүй гэж үзсэн гэнэ.

Тухайн үед индэр дээр Горбачёв биш түүний “ихэр” байсан гэж иргэд ярих болов. Шинжээчид ч үүнтэй санал нийлдэг юм. Учир нь Ерөнхий нарийн бичгийн дарга, төрийн тэргүүн хүн эрсдэл гаргах боломжгүй. Түүнчлэн тухайн үеийн хэвлэлүүдэд гарсан зурагнаас харахад түүний толгой дээрх мэнгэ өөрчлөгдөж байгаа нь ажиглагдана.

Гэхдээ зарим шинжээчид Горбачёвт “ихэр” байсан гэдгийг үгүйсгэж, мэнгэний хэмжээ, хэлбэр өөрчлөгдөж байгаа нь нүүр будалтын мэргэжилтнүүд удирдагчийнхаа энэ дутагдлыг хаацайлах гэж крем түрхэх үедээ гаргасан алдаа гэж үздэг байлаа. Гэхдээ дүрс бичлэгүүд дээр ч түүний мэнгэний хэлбэр дүрс өөр өөр болсон байх нь олонтаа байдаг аж.

Леонид Брежнев, Борис Ельцин

Олон нийтийн өмнө гарсан дүрс бичлэгүүдийг харвал тэдний оронд “ихрүүд” нь байгаа гэдэг нь тодорхой болно. Тухайлбал, Брежнев зарим дүрс бичлэг дээр эрүүл, цовоо цолгиун байх бол өөр хэсэг дээр арайхийн хэл нь эвлэж, үг хэлэхэд туйлын хүнд байгаа нь харагдана. Борис Ельциний тухайд ч мөн адил. Олны өмнө хөгжилдөж, бүжиглэж байсан хүн нь түүний ихрүүд байсан гэдэг.

Борис Ельцин “ихэр”-тэй байсан гэдэг нь нотлогдсон баримт. Тэр бүү хэл зургаан “ихэр” байсан гэнэ билээ. Тэднийг “Клетка” гэх тусгай протоколын дагуу ажиллуулж, өөр хооронд нь огт уулзуулдаггүй байсан гэнэ. “Ихрүүд”-ийг элсүүлэх, сургах ажлыг Ельциний охин Татьяна Борисовна Дьяченко биечлэн хариуцдаг байсан аж.

2021 онд Лыткарино тосгоны оршин суугч Семён Твердохлебов 1991 лнп танк дээр зогсоод Ельцинийг орлож үг хэлсэн хэмээн мэдэгдэж байв. Түүнчлэн “1996 онд Чечень явсан, 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр телевизээр огцорч байгаагаа зарласан хүн нь мөн л Ельцин биш би байсан” гэж “ихэр” Семён өгүүлж байжээ. Харин шинжээчид Ельцинд “ихэр” байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч Семёны үгийг худал, сэтгэцийн асуудалтай хүн гэж үздэг аж.

ihruud

Борис Ельцинд хичнээн “ихэр” байсан талаар гоо сайхны мэс засалч Ельциний зургаар тогтоожээ. Эмчийн үзэж байгаагаар, гэрэл зураг дээр хамгийн багадаа хоёр өөр хүн байгаа аж. Өөр нэг сонирхолтой онцлог нь Ельциний хоёр хуруу байдаггүй гэнэ. Улс төрч ярихдаа дохио зангаа ихээр ашигладаг, тиймээс түүний энэ онцлогийг анзаарахгүй өнгөрөх боломжгүй. Тиймээс , Борис Ельцинд “ихрүүд” бэлдэхийн тулд тусгай албаныхан зориудаар хүмүүсийн хурууг тайрч байсан, эсвэл түүнд “ихэр” гэж огт байгаагүй болж таарах гээд байна.

Бусад орны удирдагчид

Бусад орны удирдагчдад ч ихрүүд байдаг гэгддэг ч яв цав батлах нотлох баримт үгүй. Харин шууд бус нотлогоонууд олон бий. Тухайлбал Николас Мадурогийн гэрэл зураг, дүрс бичлэгээс харахад тэр бээр “ихэр”-тэй гэдэг нь тодорхой. Арга ч үгүй биз. Түүний амь насанд халдах оролдлого удаа дараа гарч байсан.

Мөн чухамхүү ийм хүний ачаар Адольф Гитлер амь насаа аварч, үлдсан амьдралаа Аргентинд өнгөрүүлсэн гэж батлах хүмүүс ч олон. Адольф Гитлертэй тун адилхан хүнийг тэнд олон хүн харчээ. Тухайн үед үнэхээр л олон нацист Өмнөд Америк руу дүрвэж чадсан бөгөөд тиймдээ ч хүмүүс Гитлер ч мөн ингэж зугтаж чадсан гэж бодсон нь энэ.

ihruud

Бүслэгдсэн Берлинээс Гитлер болон түүний хүрээллийнхэн зугтахад тэднийг дайны үед мөнгөөр тэтгэж байсан АНУ-ын эрх баригчид тусалсан гэж Аргентины түүхч Абель Басти баталдаг. Гитлер “ихэр”-тэй байсан талаарх яриа түүнийг бие барсны дараа л гарсан юм. Зөвлөлтийн түүхч Николай Долгополовын эцэг ч энэ талаар номондоо бичиж байв.

Тэрээр дайны төгсгөлөөр Берлиний гудамжинд ажиллаж байсан сэтгүүлчдийн нэг байжээ. Тухайн үед Рейхстагийг эзлэн, нэгэн байшингийн шатны хажуугаас Гитлертэй тун адилхан хүний цогцосыг олсон аж. Долгополов цогцосны гэрэл зургийг авчээ. Гитлертэй туйлын адилхан байсан тул Зөвлөлтийн цэргүүдийн өмнө нацистын цуст дарангуйлагчийн цогцос хэвтэж байгаа гэдэгт хэн ч эргэлзсэнгүй. Гэхдээ сэтгүүлч Гитлерийн уранхай оймсыг хараад эргэлзэх сэтгэл төрсөн гэнэ. Фюрер урагдаж элэгдсэн оймстой байна гэдэг нэг л төсөөлөгдөмгүй.

Ямартай ч Гитлерт гурвын гурван “ихэр” байсан гэх мэдээлэл бий. Эдгээр хүмүүс Гитлер шархадсан үед түүнийг орлодог байж. Гитлерийг орлох хүмүүсийг нарийвчлан сонгож, Гитлерийн алхаа гишгээ, үйлдэл, дохио зангаанд сургадаг байж. Чухамхүү ийм “ихрүүд”-ийн нэгнийх нь цогцосыг Рейхсканцелярийн шатны хажуугаас олсон аж.

Өнөөх Гитлертэй андуурагдсан хүн. Бүгд түүнийг Гитлер гэж бодоод өнгөрөх байсан ч элэгдэж цоорсон оймс бүгдийг баллах нь тэр. Үүний дараа Гитлерийн цогцос гээчийг бункерын ойролцоогоос шатсан байдалтайгаар олжээ. Түүнийг хиймэл шүдээр нь танисан гэх. Энэ хиймэл шүд өнөөдөр ч Холбооны аюулгүй байдлын архивт хадгалаастай. 2018 онд Францын эрдэмтэд энэ хиймэл шүдийг шинжлэх зөвшөөрөл авч, улмаар энэ шүд Гитлерийнх мөн гэдгийг баталжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img