2024-07-05, Баасан
15 C
Ulaanbaatar

Rio Tinto Оюу толгойн ажил хаялтын эсрэг хөдөлж эхэлжээ

Рио Тинто компани Оюу толгой уурхайд дахин ажил хаялтгарахаас урьдчилан сэргийлэхийн тулд хэлэлцээ хийжбайгаа талаар Mining мэдээлжээ.

Дэлхийд томоохонд тооцогддог зэс алтны уурхай дээражил хаялт гарахаас сэргийлэхийн тулд Монгол дахь Оюутолгой уурхайн ажилчидтай Рио Тинто хэлэлцээ хийжбайгаахэмээн эх сурвалж мэдээлсэн байна.

Тус уурхайн ажилчид энэ оны эхээр цалин ихээр хасагдсаны улмаас тавдугаар сард ажил хаялт гарч байсан бөгөөд үүнийараас үйлдвэрчний эвлэл дахин шаардлага хүргүүлсэн аж.

Монгол Улсад 2022 оны эхнээс хүчин төгөлдөр болсонХөдөлмөрийн тухай хуулийн өөрчлөлтийн улмаас ажилчдынцалинг дахин тооцоолох шаардлагатай болсон гэж дэлхийдхоёрдугаарт бичигддэг уул уурхайн компани мэдэгдсэн юм.

Энд дуулгахад, Рио Тинто 2023 оны гуравдугаар сард ОюуТолгойд зэсийн олборлолтыг эхлүүлсэн. Одоогоор 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500 мянган тонн зэсүйлдвэрлэх хүчин чадалдаа хүрэхийн тулд үйлдвэрлэлээнэмэгдүүлэх шатандаа явж байгаа юм.

Рио Тинтогийн мэдээлснээр, 2030 он гэхэд Оюу толгойзэсийн хүдрээрээ дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг болногэж төлөвлөж байгаа аж.

Энэ компани 2011 оноос хойш ОюуТолгой уурхайг ашиглаж байгаа. Сүүлийн жилүүдэд шинэзэсийн уурхайг байгуулах өртөг ихээр өсөж, 2000 онд шинэзэсийн уурхайд шаардлагатай дундаж хөрөнгө нэг тонн зэсүйлдвэрлэхэд 4000-5000 ам.доллар шаардлагатай байв.

2012 онд энэ тоо нэг тонн нь 10 000 ам доллар болж өссөн болсүүлийн үеийн судалгаагаар нэг тонн бүтээгдэхүүний урсгалзардал 44 000 болтлоо өссөн дүнтэй гарсан юм.

Тиймээс Рио Тинто ирэх таван жилийн туршид жил бүр нэгсая тонн металл үйлдвэрлэх зорилгодоо хүрэхийн тулдуурхайг өргөтгөх, боловсруулах ажлыг чухалчилж байгаагэж удаа дараа мэдэгдэж байв.

Дэлхийд томоохонд тооцогддог Чилийн Escondida  уурхайдээр хөдөлмөрийн хөлсний талаарх хэлэлцээр үргэлжилжбайгаа энэ үед Рио Тинто болон Оюу толгойн хоорондхэлэлцээр явагдаж байгааг Ройтерс онцолжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img