2024-09-08, Ням
15 C
Ulaanbaatar

Эмиратын 5 баримт: Хаа сайгүй торгууль, “тесла”-тай цагдаа

Сүүлийн жилүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улс тэр дундаа Дубай асар хурдтайгаар хөгжиж, жуулчид, шинэ оршин суугчдыг дэлхийн өнцөг булан бүрээс татсаар байна. Тиймдээ ч АНЭУ саятнуудад хамгийн таатай хот гэж шинжээчид дүгнэсэнд гайхах зүйлгүй. Энд бидний төдийлөн мэдэхгүй сонирхолтой зүйл олон.

Дубайн цагдаа хамгийн тансаг машинаар эргүүл хийдэг

Дубайн цагдаагийн газрын тансаг машинуудын дунд хамгийн өндөр хурдтай, хамгийн үнэтэй машинууд бий. Тэр дундаа дэлхийд хамгийн тансаг, хурдтай гэдгээрээ алдартай Lamborghini Aventador, Audi R8 Coupй V10, Bentley Continental GT, McLaren MP4-12C, Aston Martin One-77, Mercedes-AMG GT63 S, Maserati Grantismo, Bugatti Veyron, Toyota 2021 GR Supra зэрэг олон машин байдаг аж.

Эдгээр машиныг цагдаагийн албанд ашиглаж байгаа нь нэр хүндээ гайхуулах гэсэн, эсвэл тансаглах гэсэндээ биш. АНЭУ-д супер хурдтай, хүчтэй машинууд олон байдаг тул тэдгээрийг гүйцэхэд хүч чадал дутахааргүй машин хэрэгтэй.

Бидний хувьд энгийн санагдах үйлдлийн төлөө ч торгоно

Сүүлийн жилүүдэд АНЭУ-д олон торгууль цуцалсан. Гэлээ ч олон зүйл хориотой, торгуулийн шийтгэл ихтэй орнуудын тоонд энэ улс багтана.

Dubai

Тухайлбал, АНЭУ-д тагтны хаалтан дээр эд зүйл өлгөж болохгүй, тагтан дээр эд зүйлээ хурааж болохгүй, түүнчлэн шалны мод ч тэнд байлгахыг хориглодог. Зөрчвөл 500 дирхамаас /монгол мөнгөөр 430 гаруй мянга/ 1500 /монгол мөнгөөр 1,3 сая орчим төгрөг/ хүртэл дирхамаар торгоно.

Бусад хориотой зүйлс

  • Хүүхдийг машинд ганцааранг нь үлдээх- Манай улсад хүүхдийг машинд ганцааранг нь орхиод ийш тийш гүйчихдэг эцэг эх цөөнгүй. Харин АНЭУ-д үүнийг зөрчилд тооцон, 10 000 хүртэлх дирхам /монгол мөнгөөр 8,6 сая төгрөг/ -аар торгох, тэр бүү хэл хорих ял ч оноож болзошгүй.
  • Цагдаагийн зөвшөөрөлгүйгээр гудамжны уралдаанд оролцох- торгууль 100 000 дирхамов/монгол мөнгөөр 86,1 сая төгрөг/.
  • Олон нийтийн сүлжээнд бусдыг доромжлох — Монголд төдийгүй олон оронд амтай, утастай болгон олон нийтийн сүлжээнд бусдыг доромжлох нь энүүхэнд. Харин АНЭУ-д энэ нь зөрчил, гэмт хэрэгт тооцогдох бөгөөд доод тал нь 10 000 дирхам /монгол мөнгөөр 8,6 сая төгрөг/-аар торгох, зөрчил ноцтой бол хорих ял оноодог гэнэ.
  • Шашин шүтлэгийг гутаан доромжилсон контент түгээх— 7 хүртэлх жилийн ял оноож, 250 000 -1 сая хүртэлх дирхамаар торгоно. Монгол мөнгөөр тооцвол 218 саяас дээш төгрөгийн торгуулийг зөрчил гаргагч төлөх нь.
  • Хүмүүсийн гэрэл зураг, дүрс бичлэгийг тэдний зөвшөөрөлгүйгээр олон нийтийн сүлжээнд байршуулах- Мөн л ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд зургаагаас доошгүй сарын хорих ял, монгол мөнгөөр тооцвол 130 саяас дээш төгрөгтэй тэнцэх мөнгөн торгууль оноодог аж.
  • Олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэх- Үүнд баар, зоогийн газар, зочид буудал, наран шарлагын газрын баарууд хамаарахгүй. Харин эдгээрээс бусад олон нийтийн газарт согтууруулах ундаа хэрэглэвэл монгол мөнгөөр 1,7 саяас дээш торгууль оноох эсвэл 6 сар хорих ялаар шийтгэдэг гэнэ.

Dubai

Эдгээр нь тус улсад үйлчлэх хоригийн бүрэн жагсаалт биш. Тиймээс АНЭУ-д аялах үедээ асар өндөр торгуульд унахгүйн тулд биеэ зөв зохистой авч явах шаардлагатай аж.

АНЭУ-д эрчүүд нь эмэгтэйчүүдээс их

Дубайд 70 эрэгтэйд 30 эмэгтэй ногддог аж. АНЭУ-д хүнд ажил хийж байгаа эмэгтэй тун ховор. Цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд ч эрчүүд эмэгтэйчүүдээс хавьгүй их. Ер нь энэ төрлийн ажлыг гадаадаас ирсэн хөдөлмөрийн цагаачид хийдэг. Хэдийгээр тэдний цалин бага, энэ улсад амьдрах өртөг өндөр хэдий ч АНЭУ-ын Засгийн газар хөдөлмөр эрхлэгчдэд шаардлагатай бүхий л нөхцөлийг бүрдүүлдэг гэнэ.

АНЭУ-д хүйтэн шүршүүрт орох боломжгүй

Та эрүүл мэнд, арьсандаа анхаарч, өглөөд хүйтэн шүршүүрт орох дуртай бол АНЭУ-д ирээд гонсойх болох нь. Учир нь энд хамгийн үнэтэй байрнуудад ч хүйтэн ус гардаггүй, бүлээн ус л гардаг аж. Тиймээс эндэхийн хүмүүс төрөл бүрийн арга сэдэж, шүршүүрт орохдоо хүйтэн мөс хэрэглэх, эсвэл мөстэй ванн захиалдаг гэнэ.

АНЭУ-д зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан тээвэр бий

Dubai

АНЭУ-д эмэгтэйчүүдийг эрчүүдтэй хамт зорчихыг хориглодоггүй. Гэсэн ч эмэгтэйчүүдэд сонголт бий. Тэд эмэгтэйчүүдэд зориулсан тусгай вагоноор зорчиж, эмэгтэйчүүдийн такси захиалж болно. Эмэгтэйчүүдийн такси анх 2007 онд Дубайд үүсчээ. Энэ үйлчилгээ мөн хүүхэдтэй эмэгтэйчүүдэд нээлттэй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img