2024-09-08, Ням
15 C
Ulaanbaatar

Кардашьян, Болливудын ододтой Энэтхэгийн чинээлэг гэр бүлийн хурим

Энэтхэгт тус улсын чинээлэг эрхмүүдийн нэг болох бизнесмен Мукеш Амбанигийн гэр бүлийн хурим болжээ. Түүний хүү, 29 настай Анант Амбани баасан гарагит тэрбумтны охин Шри Вирен Мерчантын охинтой гэрлэсэн аж.

Энэтхэг улс баян хоосны ялгаа ихтэйгээрээ алдартай. Эндэхийн ядуус кастаар ангилагдаж, бүх насаараа, үе дамжин хог түүж, хиртэй хувцас угаан амьдардаг бол дээд зиндааныхны амьдрал үлгэрт гардаг шиг л тансаг. Чинээлэг эрхмүүд зэрэг зиндаагаа илтгэхийн тулд барууны оддыг хуриман дээр үнэ цохин авчирч, өөр хоорондоо өрсөлдөнө.

Өмнө нь Бейонсе зэрэг дэлхийн олон одод Энэтхэгийн хуриман дээр олон сая доллараар дуулж, өөрсдийнхөө дансыг зузаатгахын зэрэгцээ Энэтхэгийн баячуудын зэрэг зиндааг илтгэж байв. Энэ удаад ч дэлхийн олон одод Мукешийн хүүгийн хуриманд оролцож, Мукеш ч их мөнгө цацсанаар энэ хурим хамгийн өндөр зардалтайд тооцогдож байгаа талаар ВВС мэдээлжээ.

Indai
Ким Кардашьян энэ хуримд оролцохоор бэлтгэж байгаа зургаа Инстаграм хуудсандаа нийтлэжээ.

Мумбаид болсон хуримын зочдоор Америкийн од Ким Кардашьян, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр эхнэрийн хамт, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллар Клинтон, Марк Цукерберг, кино жүжигчин Жон Син болон Болливудын одод зэрэг олны танилууд оролцсон байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон найр нь Анант Амбани болон Радики Мерчанть нарын хуримын ёслолын төгсгөлийн хэсэг аж.

Тэдний хуримын өмнөх ёслол гуравдугаар сард эхэлж, хуримын ёслолын өдөр буюу 07 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжилсэн байна. Хуримын өмнөх үдэшлэгт олон алдартан оролцсоны дотор Жастин Бибер байсан бол хосын Газрын дундад тэнгисээр хийх усан онгоцны аяллын үеэр Backstreet Boys хамтлаг, Кэти Перри, Италийн тенор Андреа Бочелли нар зочдыг баясгасан аж.

Дэлхийн оддыг цуглуулсан энэ хуримын ёслолын зардал чухам хэд болсон нь тодорхойгүй. Зарим хэвлэлийн мэдээлж байгаагаар, хурим дээр дуулсан Рианнад 7 сая доллар, Жастин Биберт 10 сая доллар төлсөн юм гэнэ билээ.

Мукеш Амбани бол Энэтхэгийн хувийн салбарын хамгийн том компани болох Reliance Industries компанийн захирлуудын зөвлөлийн дарга, үндсэн эзэмшигч юм.

Indai
Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр эхнэрийн хамт Энэтхэгийн тэрбумтны хүүгийн хуримд оролцжээ.

Форбс сэтгүүлийн мэдээлснээр, тэр бээр Энэтхэгийн төдийгүй Азийн хамгийн чинээлэг хүн, мөн дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн 11 дүгээрт бичигддэг аж. Түүний хөрөнгө 124 тэрбум доллараар үнэлэгддэг гэнэ.

Энэ компанийн орлогын 60 хувийг газрын тос, дизель түлшний борлуулалт өгдөг аж. Түүнчлэн өнгөрсөн онд энэ компани АНУ, ЕХ-ы хоригийн улмаас хямдарсан Оросын газрын тосыг ихээр худалдан авдаг байжээ.

Indai
нэтхэгийн жүжигчин Приянка Чопра нөхөр, дуучин, жүжигчин Ник Жонасын хамт

Сүр дуулиантай хуримын эзэн Анант Амбани нь Мукешийн гурван хүүхдийн бага нь, Йелийн их сургуулийг төгсжээ. Харин түүний сүйт бүсгүй Радика Мерчантын эцэг болох Вирен Мерчант эмзүйн салбарын магнат, томоохон эмийн үйлдвэрийн үүсгэн байгуулагч бөгөөд хөрөнгө нь 92 сая доллараар үнэлэгддэг гэнэ. Радика Мерчант Нью-Йоркийн их сургуулийг улс төр судлаачаар төгсжээ.

Indai
ФИФА-ийн Ерөнхийлөгч Жанни Инфантино эхнэр Лина Ашкарын хамт мөн л зочноор уригджээ.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img