2025-05-10, Бямба
14 C
Ulaanbaatar

Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Бүгд Найрамдах Финлянд Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Микко Киннунен

Бүгд Найрамдах Словени Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Боштяан Маловрх

Туркменистан Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Парахат Дурдыев

Бүгд Найрамдах Мали Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сейду Камиссоко

Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ремихио Ичасо

Холбооны Бүгд Найрамдах Сомали Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ходан Абди

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүслээ.

Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө Элчин сайд нар чармайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв.

Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.

Эх сурвалж: president.mn

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img