мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -24°C

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж байна

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уламжлалт уулзалтаа эхлүүлж байна. Яг одоо нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж байна.
Эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд өнөөдрийн байдлаар 860 мянга гаруй хүн хамрагджээ.

Засгийн газар

Үзлэгт хамрагдсан нийт хүний 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд байгаа бол хүүхдийн өвчлөлийн 238,184 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.
Өвчлөл бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох өвчлөл 61.5 хувийг эзэлж байна. Тиймээс шүдний өвчлөлд анхаарах зайлшгүй шаардлага байгааг Ерөнхий сайд онцлов.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000