мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -24°C

В.Путин: ОХУ Беларусьт цөмийн тактикийн зэвсгээ байрлуулна

В.Путин: ОХУ Беларусьт цөмийн тактикийн зэвсгээ байрлуулна

Д.Цэрэндолгор

2023-03-26

medee

ОХУ-ын eрөнхийлөгч В.Путин мэдэгдэл хийв. Тэрбээр “ОХУ Беларусийн газар нутагт тактикийн цөмийн зэвсгээ байрлуулахаар шийдвэрлэлээ.

Энэ тухай би Беларусийн төрийн тэргүүн А.Лукашенкотой урьдчилан ярилцаж тохиролцсон” гэжээ. Түүний мэдэгдсэнээр дээрхийг цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх горимын дагуу гүйцэтгэх аж.

medee

Өөрөөр хэлбэл, ОХУ Беларусьт цөмийн цэнэгийн хяналтыг шилжүүлэн өгөхгүй юм байна. Оросын тал Беларусийн 10 байлдааны онгоцыг тактикийн цөмийн зэвсэг хэрэглэж болохоор тоноглоход тусалжээ. Үүнээс гадна цөмийн цэнэг тээх чадвартай “Искандер” пуужингийн цогцолборуудыг шилжүүлэн өгчээ.

medeeМөн ирэх долдугаар сарын 1 гэхэд Беларусийн газар нутагт тактикийн цөмийн зэвсгийн агуулахыг барьж дуусах гэнэ. “Искандер” цогцолборуудын бие бүрэлдэхүүнийг дөрөвдүгээр сарны 3-наас сургаж эхлэхээр болжээ. В.Путин “Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан гэвэл Их Британийн Батлан хамгаалахын дэд сайд Жеймс Хиппи Украинд хорогдуулсан уран бүхий их бууны сумнууд нийлүүлэхээр төлөвлөж буй тухай мэдэгдсэн явдал юм” хэмээн онцолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000