2024-12-25, Лхагва
-19 C
Ulaanbaatar

Хиймэл оюун ухаан хүчирхэгжиж буйг батлах 8 баримт

Элон Маск, Юваль Ной Харари гэх мэт алдартнууд хиймэл оюун ухааны хэтэрсэн хөгжлийг хязгаарлая гэж дуугарч эхэлсэн энэ үед хиймэл оюун ухаан тойрсон 9 онцлох баримтыг хүргэе.

Хиймэл оюун ухааны анхны ойлголтууд 1950-иад оны үеэс гарч эхэлжээ. Хуучин ба шинэ гэсэн хоёр үе шаттай. Хуучин үеийн гол үйл явдал гэвэл 1997 онд өрнөсөн. Тухайн үед IBM-ийн Deep Blue гэх машин дэлхийн шилдэг шатарчин Гари Каспаровыг ялж байв. Олон нийт хиймэл оюуныг анх бодитоор харсан нь тэр. Гэхдээ тэр үед машин илүү ухаантай болохоор ялаагүй бөгөөд хүнээс илүү хурдан болохоор ялсан байдаг аж. Машин өөрөө сэтгэх гэхээсээ илүү хүний хатуу программ, дүрмийн дагуу нэг секундэд маш олон боломжуудыг тооцоолж ялсан түүхтэй. Харин 2008 оноос шинэ үе буюу машин сургаж (Machine Learning) эхэлснээр хиймэл оюуны тэсрэлт болсон билээ.

  • Хиймэл оюун гэдэг нь өөрөө их том ойлголт. Нэг салаа нь Machine Learning буюу машин сургах. Дэлхий нийт одоо үүн дээр төвлөрч буй. Машин сургалт дотроо илүү гүнзгийрч Deep Learning гэх шинэ ойлголт гараад ирээд байгаа. Тэр нь хүний тархины ажилладаг зарчмаар ажилладаг Neural Network дээр суурилдаг юм. Машин сургахад их хэмжээний дата хэрэгтэй. Сүүлийн үеийн ухаалаг утас болон loT (Internet of Things)-ийн тусламжтайгаар дата хангалттай цуглаж байгааг энэ дашрамд онцлох учиртай. Тулгамдсан өөр нэг асуудал гэвэл өндөр хүчин чадалтай тооцоолон бодох машинууд. Мөн цоо шинэ салбар учраас Data scientists болон хиймэл оюуны эрдэмтэн, инженерүүдийн эрэлт бас асуудал болоод буй.
  • хиймэл оюун ухаанӨнөөдрийн байдлаар хиймэл оюун ухаан singular defined domain буюу зөвхөн нэг тодорхой бөгөөд ойлгомжтой асуудлыг л шийдэх боломжтой байна. Гэтэл хүний тархи олон өөр асуудлыг шийдэх чадвартайгаараа хиймэл оюунаас өнөөхөндөө илүү хэвээр байгаа.
  • Хиймэл оюун ухаан дэлхийн олон мэргэжлийг “залгина”, олон хүнийг ажилгүй болгоно гэдэг дээр энгийн жишээ хэлье. Дэлхий дээрх хамгийн туршлагатай эмчээр жишээлье. Туршлагатай эмч амьдралынхаа туршид олон мянган өвчтөн үзсэн байж таарна. Тэгэхээр дэлхий даяар ажилладаг олон зуун туршлагатай эмчид байгаа өвчтөний мэдээлэл дээр хиймэл оюун ашиглан дүгнэлт гаргавал оношийг илүү нарийн гаргах боломжтой гэсэн үг. 100 хувь биш ч илүү бодитой төсөөлөл, таамаглал, ангилал бий болгох боломжтой.
  • Хиймэл оюун ухаанаар тэргүүлэгч улс гэвэл АНУ байна. Хиймэл оюун ухааны чухал салбаруудыг санаачлагчид бүгд АНУ-аас гаралтай учраас энэ чиглэлд яалт ч үгүй era of exploration буюу шинийг сэтгэх, зохион бүтээх тал дээр Америк тэргүүлдэг. MIT, Stanford, Cal Т ech гээд шилдэг сургуулиудад топ эрдэмтэд ажиллаж, их ч хөрөнгө хаяж буй. Дэлхийн ихэнх том шилдэг компани АНУ-аас гаралтай байдгийг мөн энэ дашрамд онцлох учиртай. Яг AI судалгаа, R&D дээр 2018 оны байдлаар гэхэд л Google, Facebook, Apple, Microsoft зэрэг аваргууд нийт 30 тэрбум ам.доллар зарцуулсан гэх статистик бий. Америкийн араас хятадууд энэ салбарт хүч түрч яваа. Гүйцэтгэл тал дээр дэлхийн номер нэг улс нь урд хөрш юм. Хятадууд 10 жилийн боловсролдоо хүчтэй анхаарч багш нараа бэлдэх дээр төвлөрснөөр одоо дунд ангиас нь IT зааж яваа. IT-ийн хичээл нь яг л математик, англи хэлтэй ижил нэгдүгээр ангиллын хичээл болоод буй.
  • Эмнэлгийн салбарт гэхэд хиймэл оюун ухааны хөгжлийн үрээр олон төрлийн хорт хавдрыг тусахаасаа өмнө мэддэг болж байна. Олон сая хүний амьдралын хэмнэлийн их хэмжээний дата дээр суурилан давхцалуудыг олж, ийм амьдралын хэмнэлтэй хүн ийм өвчнөөр өвдөх магадлал өндөр гээд гаргачихаж байгаа хэрэг. Хүн бүр 100-аас илүү насалдаг болоход нэг алхам ойртлоо гэсэн үг. Хиймэл ухааны хөгжлийн бас нэг бодитой ололт бол өөрийгөө жолооддог машин. Одоогоос арван жилийн өмнө уг машины автомат жолоодлого нэг секундэд нэг алдаа гаргадаг байсан бол одоо нэг жилд нэг алдаа гаргах магадлалтай байна. Зөвхөн АНУ-д гэхэд жилд 30 гаруй мянган хүн авто осолд ордог бол энэ тоог хиймэл оюун багаар бодоход 90 хувь бууруулна гэсэн үг.
  • хиймэл оюун ухаанХиймэл оюунаас үүдэн гарч буй гурван төрлийн айдас бий. Эхнийх нь ажлын байрны өөрчлөлт. Аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалаар маш олон ажлын байр шинээр бий болж байсан бол харин хиймэл оюуны эринд олон хүн ажилгүй болно гэсэн айдас бий. Хоёр дахь нь эдийн засгийн тэгш бус хуваарилалт. Технологийн давуу талыг зөвхөн дээд, чинээлэг давхаргынхан ашиглаад, дунд, доод давхаргынхан балрах вий гэдэг айдас бий. Гурав дахь нь технологи хүнээсээ илүү хурдан хөгжих вий гэдэг айдас. Oxford -ын судалгаагаар ойрын тав, аран жилд нийт ажлын байрны талд нь шахуу өөрчлөлт орно гэсэн дүгнэлт гарсан байдаг. Гэхдээ ихэнх нь давтамжтай ажлууд. Mckensey-ийн судалгаагаар нийт мэргэжлийн 45 хувь нь устах ч нэмээд 55 хувиар олон шинэ ажлууд гарч ирнэ гэсэн таамаглал дуулдаж байна. Жишээ нь дрон нисгэгч, AR архитектор, Data scientist, сэтгэл гутралын эмч нар гэх мэт бидний одоо төсөөлөх ч үгүй олон ажлын байр ирээдүйд бий болох нь.
  • Хиймэл оюун ухаан дээр Singularity буюу технологи хүнийг мэдлэг чадвараараа давах асуудлыг ярьж байна. Өмнө дурдсан гурван айдсын гурав дахь нь болох технологийн хэт хурдан хөгжилтэй холбогдох юм. Энэ чиглэлд маш олон том компани хөрөнгө оруулж байгаагаас томоохон нь Soft Bank (Японы инновацийн том төлөөлөл) болон Арабын томоохон сангууд.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img