2024-12-19, Пүрэв
-17 C
Ulaanbaatar

Н.Батбаяр: Засгийн газрын хамтын шийдвэрийг хувь хүнд үүрүүлж болохгүй

“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал 11 дэх өдрөө үргэлжилж байна.

Энэ удаагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар мэдүүлэг өгч байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг “Энержи Ресурс” компанид давуу байдал олгосонд буруутгаж байгаа юм. Тус компани Хөгжлийн банкнаас зээл авч, Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болсон Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замыг барьсан. Одоо энэ зам “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд байгаа юм.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр “Би Үндсэн хууль батлалцсан. Удаа дараа УИХ-ын гишүүнээр ажилласан. Та нар Үндсэн хууль зөрчиж байгаа тул саналаа татаж ав. Тэгвэл та нарт өлзийтэй. Бид өнөөдөр уул уурхайн орлогоор л амьдарч байтал та нар (прокуроруудад хандав) ийм зүйл ярьж байгаад би бухимдаж байна” гэв.

“Энэ замын төсөвт өртгийг 9.1 тэрбум төгрөгөөр нэмсэн тул таныг хэрэгт татсан. Сайд хүний хувьд энэ нь байж болох үйлдэл үү” гэсэн прокурорын асуултад тэрээр Засгийн газрын хамтын шийдвэр. Ерөнхий сайдын шийдвэр голлох үүрэгтэй байдаг. Бид олон зуун км зам тавьсан. Миний гаргасан шийдвэрт ямар ч компанийн нэр байхгүй. Гэм буруутай эсэхийг прокурор биш, шүүх тогтоодог. Надад гурван удаа хэрэг нээсэн, хоёр удаа хэрэгсэхгүй болгосон. Хэрэг нээхээрээ намайг дууддаг, хэрэгсэхгүй болохоороо надад мэдэгддэггүй хэмээлээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img