2024-12-20, Баасан
-27 C
Ulaanbaatar

“Celebrity Life”: Нүүрээ будаагүй одод

Шоу бизнесийн алдартай бүсгүйчүүдийг хүмүүс өө сэвгүй төгс төгөлдрийн дээд гэж төсөөлөх нь элбэг. Тэд улаан хивсэн дээгүүр алхахдаа, мөн хувцас загварын зураг авалтад оролцохдоо, бас кинонд тоглохдоо үнэхээр гайхамшигтай сайхан харагддаг. Харин үе үе тэд гоёмсог хувцас, нүүр будалтгүйгээр олны нүдэнд өртөх нь бий. Тэгэхэд л ямар ч од бидэнтэй адилхан энгийн хүмүүс болох нь тодорхой болдог билээ. Энд “Celebrity Life” сэтгүүлд цувралаар гарсан материалыг хүргэж байна.

Бейонсе (42 настай)

Алдарт дуучин Бейонсе өнөөгийн охид бүсгүйчүүдийн үлгэр дуриалал болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэрээр ямар ч этгээд содон стилиэр хувцасласан, олон түмний таалал таашаалд нийцдэг увдистай. Тайзан дээр нүүрээ янз бүрээр будан гарч ирэхдээ дуучин бүсгүй дагина шиг л харагддаг. Ер нь түүнд зохихгүй хувцас, нүүр будалт гэж байхгүй юм шиг. Гэхдээ Бейонсе нүүрээ будаагүй үедээ ч дур булаам  ажээ.

Энэ зураг дээр нүүр нь толботсон, өө сэвтэй хэдий ч тэрээр нүүр будалттай байхаасаа дутуугүй үзэсгэлэнтэй харагдана. 42 настай дуучин эмэгтэй сайхан харагдахад заавал ч үгүй тольгор арьстай байх шаардлагагүйг нотолж байна.

МайлуСайрусMайли Сайрус (31 настай)

Өсвөр үеийнхний тухай “Ханна Монтана” олон ангит кинонд тоглож хүүхэд, залуучуудын шүтээн болж байсан дуучин, жүжигчин бүсгүй Майли Сайрус үзэсгэлэнт эмэгтэй болон хувирчээ. Гэхдээ тэрээр ямар ч бүсгүйн нэгэн адил өндөг шиг өөгүй биш аж.

Зураг дээр түүний нүүрэнд энд тэнд батга гарсан, арьс нь хуурайшсан бололтой харагдана. Гэсэн хэдий ч тэрээр нүүрээ будалгүйгээр гудамжинд гарахад асуудалгүй нь илт. Зөрж өнгөрөх хүмүүсийн анхаарлыг татах нь ч дамжиггүй. Тэрээр өөртөө бага зэрэг анхаарал тавихад л гайхамшитай сайхан харагддаг билээ.

Кейт МоссKейт Мосс (49 настай)

Домогт загвар өмсөгч Кейт Мосс уруулныхаа дээд талын сорвийг нүүр будалтаар далдалдаг. Олны өмнө нүүрээ будалгүй гарахад үе тэнгийнхээ эмэгтэйчүүдийн нэгэн адил толботой, бага зэрэг үрчлээтэй нь ажиглагддаг ажээ.

Гэсэн хэдий ч түүнийг 47 настай гэхэд итгэмээргүй. Загварын ертөнцөд 25 жил болж буй тэрээр дуртай ажлаа орхих яагаа ч үгүй байна.

Селин ДионCeлин Дион (55 настай)

Өвөрмөц хүчтэй хоолойгоороо хэн хүний сэтгэлийн чавхдсыг хөндөх увдистай дуучин эмэгтэй Селин Дион алдарт “Bee Gees” хамтлаг, Барбра Стрейзанд нартай хамтран дуулж хөжмийн ертөнцөд анх танигдаж эхэлжээ. Харин “Титаник” киноны дууг дуулснаар тэрээр дэлхий даяар алдаршсан билээ.

Селин Дион тод бус нейтрал өнгийн хөнгөн нүүр будалтыг эрхэмлэдэг цөөн алдартнуудын нэг юм. Иймээс ч тэрээр нүүрээ будсан будаагүй тэгтлээ өөр харагддаггүй. Тэгээд ч тэрээр ямар ч хамаагүй аргаар наснаасаа залуу харагдахыг зорьдоггүй ажээ.

Гал ГадотГал Гадот (38 настай)

“Гайхалтай эмэгтэй” (“Wonder Woman”) киноны гол дүрд тоглонгуутаа Холливудын тэнгэрт гэнэт тодоор асч эхэлсэн од бол Гал Гадот. Гэхдээ супер эмэгтэйн дүр бүтээхэд тийм ч амар байгаагүй нь мэдээж. Тэрээр дүрдээ орохын тулд маш чанд хоолны дэглэм сахиж, бие хүчний хүнд дасгалуудыг тогтмол хийдэг байжээ.

Харин хүү төрүүлж ээж болсон нь түүний одоогийн хамгийн том сорилт аж. Түүний нүдний доор хар туяа татах болсон нь үүний нотолгоо. Гэсэн хэдий ч төрөлхийн сайхан бүсгүй түүнд тогтмол нүүрээ будах шаардлага ер алга.

Энн ХативэйЭнн Хатавэй (41 настай)

Энн Хатавэй “Гүнжийн тэмдэглэлийн дэвтэр” (“The Princess Diaries”), “Чөтгөр “Prada”-г өмсдөг” (“The Devil Wears Prada”) гээд олон кинонд тоглон үзэгчдийн хайртай жүжигчдийн нэг болсон ч “Шоовдор хүмүүс” киноны Фантины дүрээрээ хамгийн ихээр алдаршсан юм. Энэ кинонд тэрээр ямар ч нэмэлт будалтгүй байгаагаараа тоглосны дээр хайран урт үсээ богиносгон тайруулахад хүрсэн гэдэг.

Тэрээр кинонд тоглохдоо ч, бодит амьдрал дээр ч тэгтлээ будаж шунхдаад байдаггүй нь түүний хоёр харьцуулсан зургаас харагдана.

Анжелина жолиАнжелина Жоли (48 настай)

Анжелина Жолиг хүмүүнлэгийн ажилд идэвхийлэн оролцогч, домогт жүжигчин, Брэд Питтийн экс-эхнэр гэдгээр нь тив тивийн хүмүүс андахгүй мэднэ.

Хувийн амьдралдаа бишгүй бэрхшээлийг даван туулсан ч тэрээр олны өмнө гарахдаа үргэлж сайхан харагддаг. Сүүлийн үед тэрээр насандаа тохирсон хөнгөн нүүр будалт хийдэг болжээ.

Жижи ХадедЖижи Хадид (28 настай)

Жижи Хадид төрөлхийн гоо үзэсгэлэн, гайхалтай нүд, өөгүй ясны бүтцээрээ загварын ертөнцөд асар их амжилтанд хүрээд байна. Тэрээр загварын шоун үеэр үргэлж үзэсгэлэнтэй харагддаг шигээ ямар ч будалтгүйгээр мөн л дур булаам ажээ.

Нүүрээ будаагүй байхдаа авсан селфинээс нь харахад, загвар өмсөгч бүсгүйд олны харц булаахын тулд заавал ч үгүй үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй гэлтэй. Жижи Хадид өдгөө “Victoria’s Secret” болон “Reebok”-ийн сурталчилгааны нүүр болсонд гайхах юм ер алга.

Кристина АгулераКристина Агилера
Рози Хантингтон-ВайтлиРози Хантингтон-Вайтли
Жессика АлбаЖессика Алба

Бритни СпирсБритни Спирс

Мелисса РаучМелисса Рауч

Лив ТайлерЛив Тайлер

Кейт ХадсонКейт Хадсон

Мэрайя КериМэрайя Кери

Женнифер ЛопесЖеннифер Лопес

Сара СампайоСара Сампайо

Ева ЛонгорияЕва Лонгория

Синди КроуфордСинди Кроуфорд

СиараСиара

Мила ЙововичМила Йовович

Эмма ВатсонЭмма Ватсон

Гвен СтефаниГвен Стефани

КешаКеша

Линдсей ЛоханЛиндсей Лохан

ШакираШакира

Жанет ЖексонЖанет Жексон

Тейлор СвифтТейлор Свифт

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img