Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.
Хуралдааны товд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг асуудал багтсан байна.