“Найзууд” цувралд Жоуи Триббианигийн дүрд тоглосныхоо дараа Мэтт Леблан жинхэнэ од болсон юм. Энэ хөгжилтэй царайлаг залууг олон сая үзэгч хайрлаж байлаа. Жүжигчний карьер оргил руу өгсөж, санхүүгийн байдал тогтворжиж, Мэтт үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэн охинтой болжээ. Гэвч үлгэр амархан жаргав.
Лебланы охин ховор төрлийн өвчнөөр оношлогджээ. Ингээд л Мэтт бяцхан охиныхоо дэргэд байхын тулд карьераа орхив.
Мэтт жүжигчин болохоор төлөвлөж байгаагүй
Мэтт Леблан 1967 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Массачусетс мужийн Ньютон хотод төржээ. Олон алдартан хүүхэд байхаасаа л жүжигчин болохыг мөрөөдөж ирсэн байдаг. Харин Мэтт жүжигчин болно гэж огт төлөвлөж, төсөөлж байсангүй. Тэр мотоциклд дурлаж, мужааны чиглэлээр суралцдаг байв.
Мэттийн аав механикч, харин ээж нь оффис менежер байжээ. Дунд сургуулиа төгссөний дараа Мэтт коллежид элсэн орсон ч хоёрдугаар улирлаас сургуулиа хаяж, загварын ертөнцөд азаа сорихын тулд Нью-Йоркийг зорьсон аж.
Гэвч загварын тайзнаа алхахад түүний өндөр үрсэнгүй. Гэлээ ч удалгүй нэгэн төлөөлөгчтэй гэрээ байгуулж, зарим алдартай брендийн сурталчилгаанд зураг авахуулж амжсан гэдэг. Түүний анхны зураг авалт нь кетчупны зураг авалт байв.
“Найзууд” руу хүрэх зам
Мэтт “ТВ 101” зэрэг хэд хэдэн телевизийн цувралд тоглоод амжжээ. Гэсэн ч эдгээр төслүүдийн аль нь ч алдар хүнд хөрөнгө мөнгө авчирж чадсангүй.
“Найзууд” цувралд дүр авах хүртэл Мэтт бараг л мөнгөгүй, удаан хугацаанд бүхий л зүйл дээр мөнгөө хэмнэж амьдарч байжээ. Тэр бүү хэл нэгэнтээ түүний дансанд ердөө 11 доллар үлдсэний улмаас жүжигчин Мэтт шүдний эмчийн үйлчилгээ ч авч чадаагүй гэдэг.
Мартагдашгүй Жоуи Триббиани
Мэтт Леблан энэ дүрээ нүүрээрээ суултуур мөргөн унасан хөгтэй тохиолдлынхоо ачаар авсан гэдэг. Дүрийн сонгон шалгаруулалтын өмнөх шөнө Леблан найзындаа хоножээ.
“Найзынхаа гэрт байхдаа бүдрээд, нүүрээрээ суултуур цохиод уначихсан. Хамраа хүчтэй цохиж, аймшигтайгаар шалбалсан” хэмээн Мэтт ярьж байв.
Түүний энэ хөгтэй явдал Найзууд төслийн бүтээгч Марта Кауффманд ихэд таалагдаж, энэ хөгтэй явдал яг л Жоуигийн зан төрхөд тохирохоор гэж үзсэний улмаас түүнд энэ дүрийг шууд л өгчээ.
Хайр дурлал, гэрлэлт
“Найзууд” киноны зураг авалтын үеэр Мэтт алдартай бүсгүйчүүдтэй уулздаг байв. Тэр бүү хэл Кейт Хадсон Брэндли Глэнвиллтэй ч учир ургуулсан гэх яриа гарч байлаа. “Найзууд” цуврал 2004 оны тавдугаар сарын зургааны өдөр дууссан юм. Үүнээс жилийн өмнө Мэтт Америкийн загвар өмсөгч, жүжигчин Мелисса Макнайттай гэрлэж, тэр жилдээ аав болжээ.
Харамсалтай нь бүх зүйл санаснаар болсонгүй, охиныг нь наймхан сартай байхад өвчний анхны шинж тэмдгүүд илэрч эхлэв.
“Найзууд” цувралын дараа
“Найзууд” цуврал дууссаны дараа Мэтт өөрийн дүр болох Жоуи нэртэй цувралд өөрийн дүргийг бүтээж байсан ч энэ төслийг нэг их удалгүй зогсоожээ.
Жүжигчин ч телевизийн ертөнцөөс холдож, Марина охинтойгоо ойр байхаар шийдэв. Охин нь мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлдөг тархины ховор төрлийн өвчинтэй нь оношлогджээ.
2006 онд Мэтт эхнэрээсээ салав. Энэ үеэс эхлэн 2011 он хүртэл жүжигчин карьераа нэг мөр орхисон юм.
“Амьдралд минь олон зүйл өрнөж байхад би хөгжилтэй дүр гарган жүжиглэхийг хүсээгүй. Бидний гэрлэлт анхнаасаа л салалтаар дуусах ёстой байсан эсэхийг би мэдэхгүй юм, бид гайхалтай сайхан харилцаатай байсан шүү дээ. Магадгүй охины өвчний улмаас харилцаа муудсан байх, би өөрийөө алдсан, хэт ихээр ажилдаа төвлөрсөн” хэмээн жүжигчин нэгэн ярилцлагадаа өгүүлж байв.
“Олон жилийн туршид би гэрээсээ гараагүй. Хэнийг ч хармааргүй байсан. Жүжигчид төлөөлөгчид рүүгээ яриад ажил сурагладаг. Харин би өөрийн төлөөлөгч рүү утасдаад миний дугаарыг хэдэн жилдээ март гэж хэлсэн. Би арайтай л солиорчихоогүй” хэмээн The Mirror сонинд өгсөн ярилцлагадаа Мэтт өгүүлж байв.
Охиныгоо хайрлах хайр бусдаас дээгүүр
Эхнэрээсээ салж, телевизийн слабараас явсныхаа дараа Мэтт охиноо аван Калфиорни руу нүүжээ.
“Миний охин аймшигтай өвчин туссан. Энэ бол хүнд хэцүү үе байлаа, гэлээ ч бид даван туулсан” хэмээн Мэтт өгүүлж байв.
“Охин минь төрсөн тэр өдрийг би тод санаж байна. Би тэр бяцханыг хармагцаа шууд л хайрлаж, дотор минь ямар нэг зүйл өөрчлөгдөж байгааг мэдэрсэн. Би үүнд итгэж чадаагүй. Тэр миний машиныг эвдэж хаясан ч би хайрласаар л байна гэдгээ тэр үед ойлгосон юм” хэмээн Мэтт ярьжээ.
Хүнд зовлонгийн жаргалтай төгсгөл
Мэттийн охин Марина өвчнөө амжилттай даван туулсан, одоо тэр аавтайгаа хамт “Найзууд” цувралыг үзэх дуртай.
“Аав аа, та газар унасан хоол идсэн юм уу? Үнэн үү? Заваан юм аа. Та ч ёстой инээдтэй шүү аав аа” гэж охин минь хэлдэг хэмээн Мэтт ярилцлагадаа өгүүлжээ.
Тэр охиноо эдгэрсний дараа ажилдаа эргэн орсон юм. Олон жил олны өмнө гараагүй ч үзэгчид түүнийг хайрласан хэвээр л байв.