2025-05-08, Пүрэв
4 C
Ulaanbaatar

Xilu: “Сибирийн хүч” хоолойн талаар Путин сануулахад Ши Жинпинь ойлгомжгүй хариу өглөө

Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй төлөөлөгчид Хятадад айлчилсан. Энэ айлчлалын үеэр хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны олон төсөл яригдсаны нэг нь Монголоор дайруулахаар төлөвлөж буй “Сибирийн хүч” хоолой байв. Гэвч хийн хоолойтой холбоотой хэлэлцээр энэ удаад ч бүтэлгүйтсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм. Владимир Путин хийн хоолойн талаар сануулахад Хятадын талын төлөөлөгчид “ойлгомжгүй хариу үйлдэл гаргасан” гэж Хятадын Xilu сонин бичжээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өргөн бүрэлдэхүүнтэйгээр Хятадад айлчилж, олон арга хэмжээнд оролцсон юм. Энэ айлчлалаар хэд хэдэн шадар сайд, сайд Путиныг дагалдан явсан бөгөөд ийм өргөн бүрэлдэхүүнтэй айлчилсан тул БНХАУ, ОХУ-ын төлөлөөгчид хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг өргөн цар хүрээнд хэлэлцэх боломжтой болж байлаа. Гэхдээ энэ үеэр Хятадын сэтгүүлчдийг гайхшруулсан сонирхолтой “үзэгдэл” болж өнгөрсөн бөгөөд энэ нь “Сибирийн хүч-2” хоолойн талаарх сэдэв хөндөгдөхөд болсон гэж Xilu сонин мэдээлжээ.

“Путины айлчлалын үеэр онцгой анхаарал татсан нэгэн мэдээ гарсан. Оросын Ерөнхийлөгч “Сибирийн хүч-2” хоолойг барих хоёр талын сонирхлын талаар мэдэгдсэн юм” хэмээн эх сурвалж өгүүлжээ.

Монголын нутгаар дамжуулан Хятад руу Оросын хийг хүргэх хийн хоолойн төсөл болох “Сибирийн хүч-2” хоолойн талаар анх 10 гаруй жилийн өмнө яригдсан ч өнөө хэр нь талууд хэлэлцээ байгуулаагүй л байгаа юм.

“Сибирийн хүч-2” төсөл үргэлж л тэргүүлэх ач холбогдолтой байсан ч 10 жилийн туршид гацчихаад байна. Путин цаашид хүлээхийг хүсэхгүй байгаа бололтой” хэмээн Xilu сонин онцолжээ.

Дайны улмаас барууны орнууд Оросын газрын тос, байгалийн хийнээс бүрэн татгалзахаар төлөвлөж байгаа энэ үед ОХУ Дорно зүгт нийлүүлэлтээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаа юм. Тиймдээ ч “Сибирийн хүч-2” төсөлтэй холбоотойгоор БНХАУ-ын талаас Путин хариулт авахыг хичээж байгаа.

Гэвч Хятадын тал үүн дээр огт яарахгүй байгаагийн дээр саяхны айлчлалын үеэр энэ төслийн талаар Путин сануулахад “тун хачирхалтай байдал гаргасан” гэж эх сурвалж онцолсон байна.

Путин хийн хоолойн төслийг ярихад Хятадын албаны этгээдүүд ямар ч тайлбар өгөөгүй гэнэ. Xilu сонины тоймчдын үзэж байгаагаар, ямар ч тайлбар өгөөгүй нь тун хачирхалтай тохиолдол аж.

Учир нь Хятадын төлөөлөгчид ямар ч тохиолдолд аливаа байдлаар тайлбар өгдөг бол энэ удаад ямар ч хариу тайлбар хийгээгүй нь БНХАУ одоо хүртэл энэ төсөлд эргэлзэж байгаагийн дээр төсөлд оролцох эсэхээ ч шийдээгүй байгааг харуулж байна гэж Хятадын сэтгүүлчид үзжээ. Тэр дундаа хийн хоолой Монголоор дайран өнгөрөх ёстой, чухамхүү Монголоор дайрна гэдэг нь ихээхэн асуудал дагуулж байгаа бөгөөд сүүлийн үед Монгол Улс АНУ-тай ойртож байгаа нь Хятадад таалагдахгүй, тиймдээ ч Монголд итгэхгүй байгаа гэж эх сурвалж онцолсон байна.

“БНХАУ Оросын талын хүсэлтэд тодорхой хариу өгөөгүй. Гэхдээ энэ нь татгалзсан гэсэн үг ч биш” гэж Хятадын сэтгүүлчид бичсэн байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img