2024-07-03, Лхагва
28 C
Ulaanbaatar

Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэв

Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдлээ. Тодруулбал, УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгосон юм. Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даан 1341 нэр дэвшигч өрсөлдлөө. Сонгуулийн дүнгээр МАН, АН, Үндэсний эвслээс өчигдөр орой өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

Одоогоор Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнтэй холбоотой мэдээллийг хараахан зарлаагүй байна. Гадаадад суугаа монгол иргэдийн санал тоолох ажиллагаа дуусаж, гар тооллого явагдаж байна. Санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнг 100 хувь гар тооллогоор баталгаажуулж буй нь энэ удаагийн сонгуулийн зохион байгуулалтын нэг онцлог юм. Энэ удаагийн сонгуулийг,

Орон нутагт:

  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай – 1 дүгээр тойрог – 9 мандат
  • Говь-Алтай, Завхан, Увс, Ховд – 2 дугаар тойрог – 10 мандат
  • Баян-Өлгий – 3 дугаар тойрог – 3 мандат
  • Булган, Орхон, Хөвсгөл – 4 дүгээр тойрог – 8 мандат
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв – 5 дугаар тойрог – 10 мандат
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий – 6 дугаар тойрог – 7 мандат
  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь – 7 дугаар тойрог – 7 мандат

Улаанбаатар хотод:

  • Баянзүрх дүүрэг – 8 дугаар тойрог – 5 мандат
  • Баянгол дүүрэг – 9 дүгээр тойрог – 3 мандат
  • Сүхбаатар, Чингэлтэй – 10 дугаар тойрог – 6 мандат
  • Сонгинохайрхан – 11 дүгээр тойрог – 5 мандат
  • Хан-Уул дүүрэг 12 дугаар тойрог – 3 мандат
  • Багануур, Багахангай, Налайх -13 дугаар тойрог – 2 мандаттайгаар оролцсон юм.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img