2024-09-07, Бямба
23 C
Ulaanbaatar

Мартин Даффи: Монголын улс төр аз жаргалтай төгсдөг кино, намууд нь энэ киноны баатрууд шиг

2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр Монгол Улс хууль тогтоох дээд байгууллагынхаа гишүүдийг сонгосон. Энэ сонгуулийн үеэр дэлхийн олон орноос ажиглагчид ирж, сонгуулийн явцыг ажигласан юм. Тэдний нэг болох Мартин Даффи E-International Relations хэвлэлд нийтлүүлснийг товчлон хүргэж байна.

2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр Монголд Парламентын сонгууль болж өнгөрлөө. Өмнө нь би 2006 онд “Монголын төрт улс байгуулагдсаны 800 жилийн ой”-г тэмдэглэхээр анх удаа ирж байсан юм. Ингээд 2016 онд парламентын сонгууль, 2017 онд ерөнхийлөгчийн сонгуулиар мөн л энд ирсэн. Өнгөрсөн сонгуулиудад Монголын Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс нууц хөшиг татаастай, намын удирдлагууд олон улсын ажиглагчидтай хүйтэн хөндий харилцдаг байлаа. Харин энэ онд сонгуулийн хорооныхон ажиглагчдад ихээхэн нээлттэй байсан юм.

Санал авах хэсэг бүр ажиглалтын камер, цагдаагийн хяналт дор байв. Тэр бүү хэл цагдаагийнхан саналын хуудасны хайрцгийг нээх зэрэг чухал үйл явцуудыг гэрэл зургаар баталгаажуулж байв. Санал авах хэсгүүд дээр цагдаагийнхан байхыг бусад оронд төдийлөн таашаадаггүй. Харин энд бол өөр. Цагдаагийнхан сонгогчдыг үргээж байгаа гэх байдлыг бид огт ажигласангүй.

Өнөө цагийн Монгол стратегийн хувьд Хятад, Монголын зах зээлээс хараат байдаг ч энэ улс геополикийн хувьд хараат бус, ардчилал, хууль ёсыг дээдлэдэг гэдгээрээ бахархдаг. Гэхдээ энэ улс бид олон улсын харилцаанд нийтлэг эрх чөлөө болон улс төрийн ил тод байдлыг хэмжихэд ашигладаг бүхий л шалгууруудад энэ орон доогуур байр эзэлнэ. Үүний сацуу Монгол Улс Барууны стратегийн түнш, АНУ болон Европын холбоог баримталдаг нь энэ улсыг томоохон боломжит анд нөхөр гэж харуулдаг.

<…> Монгол Улс шинэ ардчилсан үндсэн хуулиа 1992 онд баталсан юм. Анхны сонгуульд хуучин коммунист нам болох Монгол Ардын Хувьсгалт Нам ялалт байгуулж байлаа. 1990-ээд оны эхээр улс төрийн реформ болон эдийн засгийн цочролын эмчилгээ хийхэд ОУВС-ын дэмжлэг авч байлаа. Өнөө цагийн Монгол бол Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөө шууд сонгодог орон.

Энэ улсад сонгуулийн холимог системийг ашигладгийн дээр хүний эрхийг хамгаалах, парламентад эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулах зэрэг томоохон шинэчлэлтүүдийг хийжээ.

Ингэхэд саяхан болж өнгөрсөн сонгуулиар бид Монголын ирээдүйг хэрхэн таамаглаж болох вэ?

Сонгууль болохоос өмнөхөн би Монгол Ардын Намын даргын хэвлэлийн төлөөлөгчтэй уулзсан юм.

“Монголын ард түмний ардчилсан шинэ ирээдүйд бид итгэж байна. Авлигын алдаа ард хоцорно гэж найдаж байна. Шинэ МАН-п хүнийг нэн тэргүүнд, дараа нь намын ашиг сонирхлыг тавьж байгаа. Монголын ард түмэн энгийн хүнийг дээдлэдэг, бүхий л монголчууд эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд хүрэх шинэ эринд нэгдээсэй гэж бид хүсэж байна” хэмээн тэрбээр ярьсан юм.

Гайхалтай нь, яг л ийм агуулгатай үгсийг ерөнхийлөгч асан Баттулгын штабынхан надад хэлж байв. Бусад намынхан ч мөн адил.

Өнгөрсөн хугацааны туршлагаас харахад сонгуулийн комиссын үйл ажиллагаа үнэхээр сайжирчээ. Гэхдээ авлигын сэдэв Монголын хэвлэл мэдээллээс холдоогүй хэвээр л байна.

<…> Сонгуулийн дүнгийн тухайд гэвэл төсөөлж байсан шиг л байв. Сонгуулийн дүнгээр Монгол Ардын Нам ялалт байгуулж, үүний араас Ардчилсан нам, ХҮН бичигдсэн юм.

Жижиг намууд ч багагүй санал авчээ. Энэ сонгуулиар эмэгтэйчүүд, ногоонтнууд болон экологи, бусад асуудлуудыг түлхүү гаргаж ирсэн ч эцсийн дүндээ энэ нь сонгуулийн дүнд төдийлөн нөлөөлсөнгүй. ХҮН нам ирээдүйд боломжит өрсөлдөгч гэж харагдаж байгаа бол зарим тойргуудад эмэгтэйчүүд, ногоонтнууд болон өөр онцгой ашиг сонирхол бүхий бүлгүүд сонголтыг “алаглуулах”-д хувь нэмэр орууллаа. Цаашлаад, МАН, АН, ХҮН намууд эвсэн засгийн газар байгуулах нь МАН-ы хувьд цаашид үхлийн цохилт болж мэдэх юм.

Монголын улс төр аз жаргалтай төгсдөг кино шиг, намууд нь энэ киноны баатрууд шиг. Өөр нэг түгшүүртэй зүйл нь, Орос, Хятадаас эдийн засгийн хувьд хараат байх таагүй бодит байдлыг шийдэхэд сонгууль бараг л нөлөөлөхгүй гэдэгт оршиж байгаа юм. Ийм үед “бүх зүйл өөрчлөгдөж, бүх зүйл урьдын адил хэвээр үлдэнэ” гэх франц үг санаанд орно.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img