“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын нэг болох “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал 2024 оны 04 дүгээр сарын 30-нд боллоо.
Хурлыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Захиргаа удирдлагын газрын ахлах менежер Б.Пүрэвсүрэн даргалж, Зэс, металлын группийн менежер Ц.Төгсбуян, Хууль эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Б.Тэнгис, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав болон тус компанийн удирдах ажилтнууд оролцож 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг хурлаар хэлэлцлээ.
Тус компани өнгөрсөн онд ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 36,1 мян.тн-д хүргэж, 2022 оны үйлдвэрлэлтээс даруй 50,5%-иар өсгөж ажилласан байна. Мөн 35,5 мян.тн ган бүтээгдэхүүн, 979 мян.тн төмрийн хүдрийн бүтээгдэхүүн борлуулж, 2023 оны гүйцэтгэлээр нийт 249,6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, Монгол банкинд 33,3 сая.долларын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлжээ.