мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -24°C

“PDAC-2023” чуулга уулзалтад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөгчид оролцлоо

PDAC 2023

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-оос 91 дэх жилдээ зохион байгуулж буй “Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт 2023” арга хэмжээ энэ сарын 5-8-ны өдрүүдэд Канад улсын Торонто хотноо боллоо.

Монгол Улс нь энэхүү арга хэмжээнд 2006 оноос хойш 17 дахь жилдээ оролцож байгаа бөгөөд чуулганд оролцогч 2300 гаруй гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын уул уурхайн салбарын талаар цогц мэдээлэл өгч, хөрөнгө оруулагч талуудтай санал солилцлоо.

PDAC 2023“Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт 2023” арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөгчид оролцож компанийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг сурталчлан таниулж, Англи, Их британи, Канад, Австри, Бүгд найрамдах Турк улсын төлөөлөгчидтэй уулзаж, харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000