2024-12-27, Баасан
-20.1 C
Ulaanbaatar

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөө батлав

ЭМЯ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлэх Эрүүл мэнд, хоол тэжээл, хүүхэд хөгжлийн үйл ажиллагааны 2023 оны төлөвлөгөөг баталж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комплан нар өнөөдөр /2023-04-04/ гарын үсэг зурлаа.

НҮБ-ын Хүүхдийн сан эрүүл мэндийн салбарт эх, нярай болон бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, нярайн эндэгдлийг бууруулах, товлолт вакцины хамрагдалтыг нэмэгдүүлэх, өсвөр насныхны эрүүл мэндийн боловсрол, ариун цэвэр, усан хангамжийг сайжруулах чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн.
Энэ онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд эх, нярай, хүүхдийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн олон талт хамтын ажиллагааг өрнүүлж, анхан шатны тусламж үйлчилгээний стандартыг шинэчлэх, сэтгэцийн болон нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг, амны хөндийн эрүүл ахуй, олон нийтэд түшиглэсэн эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээ, орчны эрүүл мэндийн болон өсвөр үед ээлтэй тусламж үйчилгээг анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх ажилд арга зүйн дэмжлэг үзүүлэхээс гадна хоол тэжээлийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг эрүүл мэндийн салбарт түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих 10 алхам”, Эхийн сүүний банк байгуулах, эх хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх, аминдэм эрдэс бодисын хангалт, хоол тэжээлийн цочмог дуталтай хүүхдийг эрт илрүүлэх, эмчлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулахаар тусгасан байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img