2024-11-23, Бямба
-15 C
Ulaanbaatar

Шивээхүрэн, Бичигтийн  холболтын цэгт Хятадтай холбоотой асуудал л үлдсэн гэв

“Монголын төмөр зам” ТӨХК энэ жил зүүн баруун босоо тэнхлэгийн төмөр замуудыг барихаар төлөвлөжээ. Мөн Бичигт-Зүүн хатавч, Шивээ хүрэн-Сэхээ зэрэг боомтын төмөр замыг хамгийн эхэнд барина гэсэн чигтэй ажиллаж байгаа аж. Бичигт-Зүүн хатавч чиглэлд 7 км орчим зам баригдах юм байна. Дотроо өргөн, нарийн царигийн төмөр замын аль аль нь баригдах нь. Шивээ хүрэнд 13 км боомтын төмөр замыг эхэлж барина гэсэн мэдээллийг “Монголын төмөр зам” ТӨХК-аас өгч байна. Дашрамд онцлоход уг компани Хятадын талтай Монгол Улсаа төлөөлж хэлэлцээ хийх үүрэг хүлээжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Бид хэлэлцээрээ хийж хамгийн түрүүнд боомтын төмөр замаа барих шаардлагатай нүүр тулгараад байна. Тодорхой ажлууд эхэлсэн. Наад зах нь гэхэд л Шивээхүрэнгийн боомтын төмөр замыг эхлүүлэх тал дээр ГХЯ, ЗТХЯ, ЭЗХЯ Хятадын талтай яриа хэлэлцээгээ эхлүүлээд явж байгаа. Манай компанийн хувьд боомтын төмөр замын ТЭЗҮ зургийг гаргаад ажиллаж байна. Бид өөрсдөө ТЭЗҮ зургаа гаргадаг иж бүрэн багтайгаас гадна өөрсдөө төмөр замаа барьдаг” хэмээн ярьж байна. “Монгол төмөр зам” ирэх долдугаар сар гэхэд замаа бариад тээврийг эхлүүлэх зорилго тавьжээ. Боомтын төмөр замуудын холболтын цэгийн тухайд Бичигт, Шивээхүрэнгийн хувьд ямар ч маргаан  байхгүй, урд хөршийн компаниудтай хамтарч холболтын цэгээ хийнэ, Хятадын талаас хамааралтай бага сага асуудлууд бий гэсэн мэдээллийг П.Ганхүү өглөө.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img